Канад, Ираны Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

info@yellow.mn
2025/10/04

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Канад, Иран улсын Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа. 

Ерөнхийлөгч Канадын Элчин сайдыг хүлээн авч уулзах үеэрээ, Монгол Улс нь Хойд Америкийн бүс нутаг дахь чухал “гуравдагч хөрш” Канадтай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаанд өндөр ач холбогдол өгдөг гээд, хоёр талын харилцаа эдүгээ “Иж бүрэн түншлэлийн” түвшинд хөгжиж байгааг онцоллоо.

Элчин сайд С.Дауст Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Канад Улсын Амбан захирагч Мэри Саймон-ы мэндчилгээг уламжилж, харилцаа, хамтын ажиллагааг бүх салбарт өргөжүүлэн хөгжүүлж, шинэ шатанд гаргахын төлөө чармайн ажиллахаа илэрхийлжээ.

Монгол, Канад Улс 1973 оны 11-р сарын 30-ны өдөр дипломат харилцаа тогтоосон юм. Ираны Элчин сайдыг үүрэгт ажилдаа орж буйд нь Ерөнхийлөгч баяр хүргэж, амжилт хүсэв.

Харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд Элчин сайд хүчин чармайлт гаргана гэдэгт итгэж байгаагаа хэлээд, төр, засгаас бүх талын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн.

Мөн олон улсын хамтын нийгэмлэг, НҮБ болон олон улсын байгууллагын хүрээнд харилцааг бэхжүүлэхийн төлөө байгааг тэмдэглэв. Элчин сайд Мохсен Бахтиар харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө хичээн ажиллахаа илэрхийллээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна