Баянгол дүүргийн Засаг даргын зөвлөлийн хурал өнөөдөр (2025.08.07) боллоо. Хурлаар цаг үеийн яаралтай асуудлаар буюу хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбоотойгоор,
Тухайлбал, дүүргийн хэмжээнд цэцэрлэгийн насны 21 мянга орчим хүүхэд бий. Өнгөрсөн онд хичээлийн шинэ жил эхлэх үе хүүхдүүдийг томуугийн эсрэг дархлаажуулалтад хамруулснаар өвчлөл бага байсан. Гэвч энэ жил зарим хүчин зүйлээс шалтгаалж томуугийн эсрэг вакцин 9-р сарын сүүлээр хийгдэх бөгөөд дүүргийн ЭМТ-өөс 2-5 насны зорилтод бүлгийн хүүхдүүдийг дархлаажуулалтад хамруулах зайлшгүй шаардлагатай гэсний дагуу холбогдох зардлыг Засаг даргын нөөц хөрөнгөө гаргахаар боллоо. Энэ үеэр дүүргийн Боловсролын хэлтэс, Эрүүл мэндийн төв хамтран улаанбурхан өвчний эсрэг дархлаажуулалтыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо.
Мөн 8-р сарын 12-17-ны өдрүүдэд Олон улсын "Хүүхдийн боксын тэмцээн"-ийг зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд Баянгол хүүхдийн зуслан ОНӨТҮГ-ын хоолны заал, халуун усны газрын засварын ажилд дэмжлэг үзүүлэхэд шаардагдах төсвийг мөн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахаар боллоо. Тус тэмцээнд 4 орны нийт 200 тамирчин оролцох юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна