Баянгол дүүргийн 14, 15-р хороо, Энэбишийн өргөн чөлөө дагуух нийтийн эзэмшлийн зам талбайд иргэд зөвшөөрөлгүйгээр ил задгай худалдаа эрхлэх болсон. Үүнтэй холбоотойгоор 2025 он гарсаар дүүргийн холбогдох хэлтсүүдэд нийт 130 гаруй иргэнээс ил задгай худалдаа эрхлэгчдийг болиулах, зорчих хэсгийн зам талбайг чөлөөлүүлэх талаар санал, гомдол ирсэн юм.
Үүнтэй холбоотойгоор дүүргийн Засаг даргын "Энэбишийн өргөн чөлөө, Ард Аюушийн өргөө чөлөө дагуух нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөх, ил задгай худалдаа үйлчилгээг цэгцлэх талаар авах зарим арга хэмжээний тухай" А/466 тоот захирамж гарсан бөгөөд өчигдөр дүүргийн Хүнс Худалдаа үйлчилгээний хэлтэс, Хууль эрх зүйн хэлтэс, Хөдөлмөр, халамж, үйлчилгээний хэлтэс болон дээрх хороодын Засаг дарга, Ажлын алба хамтран ил задгай худалдаа эрхэлдэг 60 гаруй иргэнтэй уулзаж, дүүргийн Засаг даргын Захирамжийг танилцууллаа.
Ингэхдээ дээрх захирамжийг хэрэгжүүлснээр,
Мөн уулзалтын үеэр нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайд ил задгай худалдаа эрхлэгчдийн санал хүсэлтийг сонсож, цаашид авах арга хэмжээний талаар ярилцлаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна