МҮЭСТО-нд яг одоо Монгол болон БНХАУ, ОХУ, БНСУ, Швейцар, Япон, Итали, Турк, Филиппин зэрэг найман орноос ирсэн англи хэлний хөтөлбөртэй их дээд сургуулиуд оролцсон "БАЯНГОЛ БОЛОВСРОЛ EXPO-2025" үзэсгэлэн болж байна. Үзэсгэлэнгийн үеэр гаднаас ирсэн оролцогчид өөрсдийн улсын их дээд сургуулиудын тэтгэлэгт хөтөлбөр болон элсэлттэй холбоотой мэдээллийг ЕБС-ийн сурагчид, эцэг эхчүүд, хүүхэд залуучуудад нэг дор өгч байна. Тухайлбал, БНХАУ-аас ирсэн төлөөлөгчид өөрийн орны 200 гаруй их дээд сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрийг танилцуулж байгаа бол Италиас ирсэн оролцогчид 50 орчим их дээд сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрийн талаар мэдээлэл өгч байна.
Мөн манай дүүрэг “БАЯНГОЛ БОЛОВСРОЛ” хөтөлбөрийн хүрээнд 2025 оныг багшийн хөгжлийг дэмжих жил болгон зарлаж, улмаар дүүргийн ЕБС-ийн англи хэлний багш нарыг Филиппинд англи хэлний сургалтад хамруулсан. Тэгвэл өнөөдрийн арга хэмжээнд Филиппинд мэргэжил дээшлүүлж ирсэн багш нар мөн оролцож өөрсдийн туршлагаа хуваалцаж байна.
"БАЯНГОЛ БОЛОВСРОЛ EXPO" арга хэмжээг дүүргийн ЗДТГ, Боловсролын хэлтэс хамтран хоёр дахь удаагаа зохион байгуулж байгаа юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна