“НАР ТОЙРСОН БАЯН ГОЁ ДҮҮРЭГ” фестивалийн нээлтийн арга хэмжээ боллоо

info@yellow.mn
2025/09/20

Баянгол дүүрэг үүсэн байгуулагдсаны 60 жилийн ой энэ онд тохиож буйтай холбогдуулан Баянгол дүүргийн Хүүхэд, залуучуудын соёлын ордноос “НАР ТОЙРСОН БАЯН ГОЁ ДҮҮРЭГ” фестивалийг 2025 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 10 дугаар сарын 11-ний өдрийг хүртэлх хугацаанд зохион байгуулахаар төлөвлөсөн.


Тэгвэл энэ арга хэмжээний хүрээнд өнөөдөр Баянгол дүүргийн 15 дугаар хороо, Байгаль эх цогцолборын гадна талбайд “МИНИЙ ГЭР БҮЛ- МИНИЙ АЗ ЖАРГАЛ” арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.

Хүүхэд багачууд, өсвөр үеийнхний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хүүхдийн хөгжлийг дэмжих сургалт, дугуйлангийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулж буй энэ арга хэмжээний нээлтэд Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар, дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих төвийн дарга Ч.Чойдог, дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Ж.Батзаяа, Баянгол дүүргийн Хүүхэд, залуучуудын соёлын ордон ОНӨТҮГ-ын дарга С.Мөнхзаяа нар оролцлоо.

Энэхүү арга хэмжээний үеэр

  • Баянгол дүүргийн Хүүүхэд, залуучуудын соёлын ордны дугуйлангийн авъяаслаг сурагчдын урлагийн тоглолтууд;
  • НЕБ-ын Эрдмийн өргөө сургуулийн “Ундарга” найрал дууны хамтлаг, “Хүн гал” бие биелгээ;
  • “Нэг ертөнц” ТББ-ын шугаман бүжгийн хамтлаг
  • ЕБС-ийн сурагчдын дундах “Өр зөөлөн Монгол хүн” сэдэвт яруу найргийн уралдааны шагналт байрын сурагчдын уран уншлага зэрэг хүүхэд, залуусын оролцоог идэвхтэй хамруулсан үйл ажиллагаанууд боллоо.
  • Мөн энэ үеэр дүүргийн Жижиг, дунд үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчид нь бараа бүтээгдэхүүнээ 20-30 хувийн хямдралтай үнээр худалдан борлууллаа.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна