Баянгол дүүргийн 28-р хороонд 150 ортой цэцэрлэгийн барилгыг дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар барих ажил эхэллээ

info@yellow.mn
2025/09/24

Баянгол дүүргийн 28 дугаар хороо нь хүн ам ихээр төвлөрсөн байшин хороолол бөгөөд нийт 2,091 өрх, 6,995 оршин суугчтай. Цэцэрлэгийн буюу 2-5 насны 630 орчим хүүхэд амьдардаг. Мөн тус хорооны “Эрэл” болон “Голден парк” хотхоны байрууд 2000 оны эхээр “Түвшин Өргөө”-гийн байр 2015 оноос баригдсан ч өнгөрсөн хугацаанд төрийн өмчийн ганц ч сургууль, цэцэрлэг баригдаагүй. Иймд тус хорооны оршин суугчид ойролцоох хороонд байдаг төрийн өмчийн сургууль, цэцэрлэгт хүүхдүүдээ сургадаг юм.

Тэгвэл өнөөдөр тус хороонд 150 ортой хүүхдийн цэцэрлэгийн барилгыг Дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар барих ажил эхэллээ. Энэ үеэр Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар гүйцэтгэгчээр шалгарсан “Наранбосголт” ХХК-ийн удирдлагуудтай уулзаж, цэцэрлэгийн барилгыг хугацаанд нь барьж дуусгахад дүүрэг орон нутгийн зүгээс шаардлагатай арга хэмжээг авч, анхаарч ажиллана. Хамгийн гол нь дүүргийн 28 дугаар хороонд төрийн өмчийн цэцэрлэггүй учир хүүхдүүд 27 дугаар хороонд байрлах 157 дугаар цэцэрлэг болон хороондоо байрлах хувийн цэцэрлэгүүдэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшдэг байсан. Иймд гүйцэтгэгч тал цэцэрлэгийн барилгыг хугацаандаа буюу 2026 оны 08 дугаар сард багтаан барьж хүлээлгэж өгөх нь чухал гэдгийг онцоллоо.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна