УИХ-ын гишүүн П. Сайнзориг Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах гарын үсэг цуглуулж эхэлжээ. Тэрбээр, Засгийн газрын 8-р сарын хуралдаанаар гаргасан 55-р тогтоолоор ААН-үүдэд АМНАТ-ын хөнгөлөлт олгосон нь төсөвт АМНАТ-аас олох 200 тэрбум төгрөгийн боломжийг хаасан. Уг шийдвэртэй холбоотойгоор Засгийн газарт асуулга тавьсан, улмаар Үндсэн хуулийн цэцэд асуулга тавьсан.
УИХ-ын гишүүн П.Сайнзориг энэ асуудлаар Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах санаачилга гаргаж, өөрийн албан бичиг дээр УИХ-ын гишүүдээс гарын үсэг цуглуулж эхэлсэн байна. Тэрбээр өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл хийж, Ерөнхий сайдыг огцруулах албан бичигт одоогоор 40 гаруй гишүүн гарын үсэг зураад байна. Ерөнхий сайдыг огцруулах саналыг УИХ-ын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй хувь дэмжвэл УИХ-аар хэлэлцэх орчин бүрдэнэ. 1/4-ээс доошгүй гэсэн босгыг аль хэдийнэ давсан. Энэ асуудлыг би УИХ-д маргааш өргөн мэдүүлж, ирэх баасан гарагаас Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг УИХ-аар хэлэлцэх боломжтой гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна