Баянгол дүүргийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр (2025.09.09) боллоо. Өмнөх дүүргийн шуурхай зөвлөгөөнөөс өгсөн есөн үүрэг даалгаврын биелэлтийн таван үүрэг даалгавар 85-100 хувь, хоёр үүрэг даалгавар 70-84 хувь, хоёр үүрэг даалгавар 40-69 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд нийт есөн үүрэг даалгаврын дундаж хэрэгжилт нь 82,1 хувьтай байна.
Өнөөдрийн шуурхай зөвлөгөөний үеэр дүүрэгт хэрэгжиж буй хөрөнгө оруулалтын явцын танилцуулга, хороодод хийгдэж буй тохижилтын ажлын явц, өвөлжилтийн бэлтгэл ажил, шилэн дансны хөтлөлтийн явцын хяналт, анхаарах асуудлууд, шуурхай зөвлөгөөний ирц, оролцооны танилцуулга, ажлын цаг ашиглалтын талаарх танилцуулгуудыг хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын талаар танилцууллаа.
Шуурхай зөвлөгөөний үеэр Баянгол дүүргийн “Захиалагчийн алба” ОНӨААТҮГ-ын Ерөнхий инженер Т.Цэрэнбат дүүрэгт хэрэгжиж буй 35 төсөл арга хэмжээний 215 байршилд хийж буй хөрөнгө оруулалтын ажлын талаар танилцууллаа. Хэрэгжилт 72,6 хувийн хэрэгжилттэй байна.
Тодруулбал,
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна