A PHP Error was encountered

Severity: Warning

Message: file_get_contents(http://w.tsag-agaar.gov.mn/forecast_xml): failed to open stream: No route to host

Filename: models/Weather_m.php

Line Number: 62

Backtrace:

File: /home/admin/web/yellow.mn/application/models/Weather_m.php
Line: 62
Function: file_get_contents

File: /home/admin/web/yellow.mn/application/libraries/Front_Controller.php
Line: 95
Function: get_all_weather

File: /home/admin/web/yellow.mn/application/controllers/front/News.php
Line: 7
Function: __construct

File: /home/admin/web/yellow.mn/public_html/index.php
Line: 149
Function: require_once

Баянгол дүүргийн 54 байршилд 2650мкв талбайд явган замыг хуучин хавтан ашиглан засаж сайжрууллаа

Баянгол дүүргийн 54 байршилд 2650мкв талбайд явган замыг хуучин хавтан ашиглан засаж сайжрууллаа

info@yellow.mn
2025/09/23

Баянгол дүүргийн Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн өнөөдөр болсон. Энэ үеэр дүүргийн нутаг дэвсгэрт хот нийтийн аж ахуйн чиглэлээр хийж байгаа болон хийгдэж буй хөрөнгө оруулалтын ажлын талаар мэдээлэл сонслоо. Тухайлбал,

  • “World CleanUP Day” Дэлхийн цэвэрлэгээний өдөр энэ сарын 20-нд тохиосон. Тэгвэл энэ өдөр дүүргийн зам талбайн цэвэрлэгээний 8 байгууллагын 80 зам талбайн үйлчлэгчтэй сайн дурын 600 залуус нэгдэж нийт 9 байршилд гудамж талбай цэвэрлэсэн байна. Улмаар цэвэрлэгээний үеэр гарсан 7 тонн хог хаягдлыг хоёр рейсээр тээвэрлэсэн байна.

  • Авто замын нөхцөлийг сайжруулах ажлын хүрээнд дүүргийн 1, 2, 3, 7, 8, 11,12, 14, 15, 31 дүгээр хороонд нийт 3000м2 авто замд нөхөөс хийгээд байна. Цаашид нийт 19 хорооны 75 байршилд авто замын нөхөөс хийх шаардлагатай гэсэн судалгааг гарсан ба энэ тухай мэдээллийг Нийслэлийн Замын хөгжлийн газарт хүргүүлээд байна.
  • Дүүргийн хэмжээнд шороон зам хусах, тэгшлэх ажлыг энэ сарын 27-ны өдрөөс эхлүүлнэ. Ингэхдээ 2, 8, 9, 10, 11, 14, 16, 20, 21, 22, 23, 28 дугаар хороонд нийт 55км шороон замыг хусаж тэгшлэх бөгөөд энэ ажил 10-р сарын 25-ны өдөр хүртэл үргэлжилнэ.
  • Дүүргийн нутаг дэвсгэрт явган хүний замын эвдрэлийг засах, нөхөөс хийх ажлыг хуучин хавтангууд ашиглан хийж гүйцэтгэж байгаа. Өнөөдрийн байдлаар гэхэд нийт 54 байршилд 2650м2 явган хүний замыг засаад байна.

  • Дүүргийн хэмжээнд гэрэлтүүлэг сайжруулах төсөл арга хэмжээний хүрээнд 1-р хороо, Вокзалын тойрог, 2-р хороо, үерийн байгууламж, 3-р хороо, Гранд плазагийн урд талд, 6-р хороо, Хуримын ордны зүүн урд, 9-р хороо, 617-р худаг, 14-р хороо, 15-р байрны урд талын тоглоомын талбайд, 23-р хороо, Хорооны байр луу салдаг замын уулзварт, 24-р хороо, Гүүрэн байгууламжийн баруун талд, 26-р хороо, Гранд Вилла хотхоны зүүн талд цамхагт гэрэлтүүлэг суурилуулсан байна.
  • Мөн найман хорооны 82 байршилд гэрэлтүүлэг нөхөж суурилуулсан бол нийт 6 хороонд 36 ширхэг гэрэлтүүлгийг шинээр суурилууласан байна. Цаашид нэмж 5 хороонд 22 ширхэг гэрэлтүүлэг суурилуулахаар ажиллаж байна гэсэн мэдээллийг холбогдох хэлтсийн дарга нар өглөө.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна