Өнөөдөр болсон дүүргийн Удирдах ажилтны Шуурхай зөвлөгөөний эхэнд өнгөрсөн Шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг танилцууллаа. Өнгөрсөн Шуурхай зөвлөгөөний үеэр нийт 13 үүрэг даалгавар өгсөн. Үүнээс дөрвөн үүрэг даалгавар 100, таван үүрэг даалгавар 80-90 хувь, үлдсэн нь 50-иас дээш хувийн хэрэгжилттэй байна. Тухайлбал, өнгөрсөн шуурхай зөвлөгөөний үеэр “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрт хаврын мод тарих ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болгосон. Энэ үүрэг даалгаврын хүрээнд “Баянгол цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ, сургууль, цэцэрлэгийн хашаанд, гэр болон орон сууцны хороолол, нийтийн эзэмшлийн зам, талбай гээд нийт 594 цэгт 180 аж ахуйн нэгж, байгууллага, 804 иргэн, төрийн албан хаагчид хамтран 11,117 ширхэг мод бутыг тарьсан байна.
Түүнчлэн Шуурхай зөвлөгөөний үеэр өнгөрсөн Шуурхай зөвлөгөөний үеэр дутуу хэрэгжсэн үүрэг даалгаврыг биелэлтэд анхаарч ажиллахаас гадна дараах үүрэг даалгаврыг өглөө. Үүнд,
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна