Баянгол дүүргийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо

info@yellow.mn
2025/09/23

Баянгол дүүргийн Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар удирдан явууллаа. Шуурхай зөвлөгөөний эхэнд өмнөх Шуурхай зөвөлөгөөнөөс өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг танилцуулаа.

Өмнөх шуурхайгаас нийт есөн үүрэг даалгавар өгснөөс хэрэгжилт 92 хувьтай байна. Мөн шуурхай зөвлөгөөний үеэр холбогдох хэлтсийн дарга нар дүүрэгт хийгдэж байгаа хөрөнгө оруулалтын ажлын явц, эрүүл мэнд, нийгмийн салбарт өрнөж буй цаг үеийн ажлын талаар мэдээлэл өглөө. Тухайлбал,

  • Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах ажлын хүрээнд давс, бодисын нөөцөө хангахыг үүрэг өгсөн. Энэ хүрээнд дүүргийн зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээ хариуцсан 8 байгууллага нийт 977 тонн давс, 542.5 тонн бодис нөөцлөөд байгаа бөгөөд 10 дугаар сарын 1 гэхэд нэмж 150 тонн давс, 230 тонн бодис нөөцлөх шаардлагатай гэв.
  • Мөн дүүргийн 14, 15-р хороо, нийтийн эзэмшлийн зам дагуу ил задгай худалдаа эрхлүүлэхгүй байхад анхаарч ажиллахыг холбогдох хэлтсүүдэд үүрэг болгосон. Энэ хүрээнд дүүргийн ХХҮХ, Цагдаагийн газартай хамтран хорооллын гудамж дагуу ил задгай худалдаа эрхэлдэг 142 иргэнтэй уулзаж мэдэгдэл, шаардлага хүргүүлж ажилласнаар дээрх зөрчил 68 хувиар буурсан байна.

Түүнчлэн Шуурхай зөвлөгөөний үеэр дүүргийн Засаг дарга дараах үүрэг даалгаврыг өглөө. Үүнд:
- Дүүргийн хэмжээнд шаардлагатай байршлуудад хурд сааруулагч, замын тэмдэг тэмдэглэгээ хийх ажлыг зохион байгуулах,
- НҮБ-ын Хүүхдийн сангийн дулаалгын стандартыг хангасан “EASY CHIP” багц төсөлд хамрагдаж байгаа дүүргийн 11, 16 дугаар хорооны гэрт амьдардаг айлуудыг 10 дугаар сарын 1 гэхэд дулаалж дуусгах,
- Гурвалжингийн гүүрний доор болон ойр орчимд хайрга, элс зардаг том оврын тээврийн хэрэгслийг цэгцлэх ажлыг холбогдох хэлтсүүд хамран зохин байгуулах,
- Дүүргийн 14, 15 дугаар хороонд ил задгай худалдаа эрхлэгчдийг дахин зогсоохгүй байхад анхаарч ажиллах,
- Явган замын засвар шинэчлэл болон авто замын нөхөөс, шороон зам хусах ажлыг яаралтай хийж дуусгах,
- Дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа 3000 гаруй ААНБ-уудтай хогны гэрээг шинэчлэн байгуулах ажлыг яаралтай зохион байгуулж дуусгахыг үүрэг болголоо.






Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна