Баянгол дүүргийн 14, 15 дугаар хороо буюу 3, 4 дүгээр хороолол, Энэбишийн өргөн чөлөө дагуу ил задгай худалдаа эрхлэгчдийн төлөөлөл өнөөдөр өмнөх хоёр удаагийн уулзалтаас гаргасан саналуудаа нэгтгэн дүүргийн менежер Ж.Баатарт хүлээлгэн өглөө.
- Энэ үеэр дүүргийн менежер Ж.Баатар, ЗДТГ-ын ХХҮХ-ийн дарга Г.Батсүрэн, ХЭЗХ-ийн дарга Б.Ачит-Алтай нар худалдаа эрхлэгчдийн төлөөллийг хүлээн авч уулзан санал солилцлоо.
- Уулзалтын үеэр холбогдох хэлтсийн дарга нар ил задгай худалдаа эрхлэгчдэд дүүргийн Засаг даргын А/466 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллах, нийтийн эзэмшлийн зам талбай дээр зогсож худалдаа эрхлэхгүй байх, одоо мөрдөж буй журмын дагуу дүүргийн Засаг даргын захирамжилсан тодорхой байршилд зогсож худалдаа эрхэлж болох талаар мэдээлэл өгч, санал солилцлоо.
- Улмаар ил задгай худалдаа эрхлэгчид энэ асуудлаар хоршооны гишүүдтэйгээ ярилцаад 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр буюу пүрэв гарагт дахин санал солилцохоор боллоо.



Сэтгэгдэл бичигдээгүй байна