“EASY CHIP” багц төслийн хүрээнд байшин дулаалах ажлыг энэ амралтын өдрүүдэд эхлүүлнэ

info@yellow.mn
2025/09/12

Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах арга хэмжээний хүрээнд Баянгол дүүргийн 11, 16-р хорооны 872 галлагаатай өрх буюу 360 гэр, 512 байшинг НҮБ-ын Хүүхдийн сангийн дулаалгын стандартыг хангасан “EASY CHIP” багц төслийн хүрээнд дулаалж байна. Өнөөдрийн байдлаар энэ төсөлд хамрагдах 872 айлаас 200 гаруй нь гурвалсан гэрээгээ байгуулсан бөгөөд ингэснээр гэр дулаалах ажил эхэлсэн. Тэгвэл энэ амралтын өдрүүдэд байшин дулаалах ажлыг эхлүүлэхээр төлөвлөж, бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Энэ хүрээнд өнөөдөр дүүргийн Агаарын бохирдлыг бууруулах ажлыг зохион байгуулах Шуурхай штаб хуралдлаа. Шуурхайг тус Ажлын хэсгийн дарга Ж.Баатар удирдан явуулсан бөгөөд хурлаар дулаалгын ажлын явцын талаарх мэдээллийг сонссоноос гадна цаг үеийн зарим асуудлыг хэлэлцлээ. Тодруулбал,

  • Байшин дулаалах ажил эхэлж байгаатай холбоотойгоор чанар, стантандартад нийцсэн дээвэр дулаалах материалуудын талаар мэдээлэл сонсон санал солилцож улмаар Засаг даргын Зөвлөлийн хуралд танилцуулахаар боллоо. Энэ ажилд дүүргийн Захиалагчийн ажлын алба хяналт тавин ажиллаж байгаа юм.
  • Мөн ирэх долоо хоногт дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид дээрх төслийн хүрээнд дулаалга хийлгэж буй айл өрхүүдийн цахилгааны утсыг шалгах, галын аюулгүй байдлаас урьдчилан сэргийлэх чиглэлээр заавар мэдээлэл өгч ажиллахтай холбоотойгоор зарим мэдээллийг өглөө .
  • Түүнчлэн энэ долоо хоногт дүүргийн Засаг дарга болон холбогдох хэлтсийн дарга нар төслийн багийнхантай хамт дүүргийн 11, 16 дугаар хорооны 300 гаруй оршин суугчтай уулзаж, “EASY CHIP” багц төслийн талаар танилцуулга мэдээлэл өгсөн. Тэгвэл ирэх долоо хоногт мөн иргэдтэй уулзаж, байшин гэр дулаалгын талаар мэдээлэл өгч ажиллахаар боллоо.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна