БАЯНГОЛ ДҮҮРГИЙН 34 ХОРООНЫ ЗАСАГ ДАРГА НАРТАЙ ЦАХИМААР ХУРАЛДЛАА

info@yellow.mn
2025/07/31

Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар, ЗДТГ-ын дарга Б.Мөнгөнхуяг, Тохижилт нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Г.Мөнх-Эрдэнэ нар өнөөдөр дүүргийн 1-34 хорооны Засаг даргатай цаг үеийн асуудлаар цахимаар хуралдлаа.

Хурлаар хороодын Засаг дарга нартай хороонд хийгдэж байгаа хөрөнгө оруулалтын ажлын явцын талаар мэдээлэл сонсож, тулгамдаж байгаа асуудлын талаар хэлэлцлээ. Энэ үеэр дүүргийн Засаг дарга “Хороодын Засаг дарга нарт дүүрэгт хийгдэж байгаа хөрөнгө оруулалтын ажилт хяналт тавьж, хугацаанд нь дуусгахад анхаарч ажиллах шаардлагатай. Удахгүй хичээлийн шинэ жил эхлэх учраас төлөвлөсөн ажлууд хугацаандаа дуусах ёстой” гэсэн юм.



Мөн дүүргийн Засаг дарга хороодын Засаг дарга нарт:  

  • Ажлын байрны цаг ашиглалтыг сайжруулах,
  • Хороодын Засаг дарга нар хариуцсан нутаг дэвсгэртээ хийгдэж байгаа хөрөнгө оруулалтын ажлын явцад хяналт тавих, хугацаанд нь дуусгахад анхаарах,
  • Нийтийн эзэмшлийн газар, явган зам, нийтийн эзэмшил газар зөвшөөрөлгүй тавьсан ТҮЦ-үүдийг нүүлгэн шилжүүлэх талаар мэдэгдэл хүргүүлэх, нэмж байршуулахгүй байхад хяналт тавих,
  • Нийтийн эзэмшлийн гудамж дагуу зөвшөөрөлгүй хүнсний ногоо болон худалдаа эрхэлж байгаа асуудлыг цэгцлэх,
  • Хороодын Засаг дарга нар хороондоо үйл ажиллагаа явуулдаг ААНБ-уудыг орчны 50 метр газрыг тохижуулах,  
  • Хороод СӨХ, ААНБ-уудтай хамтарч ногоон байгууламжийг арчлалт хамгаалалтыг сайжруулахад анхаарах,  
  • Дүүргийн 11, 16-р хороонд дулаалгын ажил хийх гэж байгаатай холбоотойгоор хороод бэлтгэл ажлаа сайн хангах талаар чиглэл өглөө.

Мөн Хотын даргын шийдвэрээр Нийслэлийн ЗДТГ-аас дүүргийн хороодод засвар шинэчлэлт хийх, дэмжлэг болгох зорилгоор олгосон санхүүжилтийн хүрээнд 1-34 хороонд 12 багц ажил хийхээр тендер зарласан бөгөөд улмаар 6 компани шалгарч, хөрөнгө оруулалтын ажлыг эхлүүлсэн. Энэ хүрээнд гүйцэтгэгч компанийн удирдлагууд болон хороодын Засаг нартай уулзаж, хийгдэж байгаа ажлын явцын талаар мэдээлэл сонслоо.
Түүнчлэн гэр хорооллын буюу дүүргийн 11, 16-р хорооны 872 байшин, 360 гэрийг дулаалах, хийн халаалтад шилжүүлэх ажлыг эхлүүлэхтэй холбоотойгоор компанийн захирлуудад дулаалгын ажилд хамтарч ажиллах талаар санал солилцлоо.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна