Баянгол дүүргийн Засаг даргын Зөвлөлийн ээлжит хурал өнөөдөр боллоо. Хурлаар:
- “Баянгол боловсрол” хөтөлбөрийн хүрээнд дүүргийн ерөнхий боловсролын 18 сургуульд Филиппин улсаас багш урьж ажиллуулах тухай,
- Боловсролын байгууллагын Өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлын хүрээнд ерөнхий боловсролын 172-р сургууль, 343-р цэцэрлэгийн цогцолборын бохир усны худгийн шугамыг өөрчлөхөд шаардагдах төсөв,
- Дүүргийн нутаг дэвсгэрт Тарваган тахлаас сэргийлэх, хууль бус ан амьтны гаралтай түүхий эд, мах нэвтрүүлэхгүй байх чиглэлээр зохион байгуулах арга хэмжээнд шаардагдах зардал,
- Улаанбурхан өвчний тархалтын эсрэг авах арга хэмжээний хүрээнд дүүргийн Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд дэмжлэг үзүүлэх тухай,
- Дүүргийн Тийболын шигшээ багийн тамирчид бэлтгэл сургуулилтаа хийхэд дэмжлэг үзүүлэх зэрэг нийт 5 асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ.


Сэтгэгдэл бичигдээгүй байна