Баянгол дүүргийн Удирдах ажилтны шуурхай Зөвлөгөөн өнөөдөр (2025.07.08) болж, дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар удирдан явууллаа. Өнгөрсөн Шуурхай зөвлөгөөнөөс нийт 13 үүрэг даалгавар өгсөн. Үүнээс 3 үүрэг даалгавар 100, бусад үүрэг даалгавар 90-ээс доош хувийн хэрэгжилттэй байна.
Өнөөдрийн шуурхай хуралдааны үеэр ЗДТГ-ын хэлтсийн дарга нар дүүргийн хэмжээнд улс, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа хөрөнгө оруулалтын ажил, Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажил, ТҮЦ чөлөөлөлт, улирлын чанартай худалдаа, газар чөлөөлөлтийн ажлын явц, үерийн үед ажиллах төлөвлөгөө, камержуулалт болон Гандантэгчэнлин хийд орчимд хийгдсэн тохижилтын ажлын талаар цаг үеийн мэдээлэл өглөө.
Мөн дүүргийн ЗДТГ-ын дарга Б.Мөнгөнхуяг улсын их баяр наадмын өдрүүд буюу 07-р сарын 10-аас 18-ны өдөр хүртэл ажиллах хариуцлагатай жижүүрийн хуваарийг танилцуулж, холбогдох үүрэг даалгаврыг өглөө.
Дүүргийн 25 байршилд нийт 403 гарааш буулгаж 7200 м.кв газрыг чөлөөллөө
Дүүргийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Энхтөр 2025 онд дүүргийн хэмжээнд зөрчил аргилгах арга хэмжээний хүрээнд хийгдсэн ажлуудаа танилцууллаа.
Ингэхдээ эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг ханган газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор Нийслэл, дүүргийн Засаг даргын гаргасан захирамжийн хүрээнд.
“Наадмын зөвшөөрөл зарна” гэсэн заруудыг цагдаагийн газартай хамтран хянаж, шалгаж байна
Удирдах ажилтны Шуурхай зөвлөгөөний үеэр дүүргийн ХХҮХ-ийн дарга Г.Батсүрэн Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажлын талаар мэдээлэл өглөө. Ингэхдээ:
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалын дагуу, Төв цэнгэлдэх хүрээлэнд худалдаа, үйлчилгээ эрхлэх хүсэлтийг 2025 оны 07-р сарын 01-ний 15:00 цагаас 07-р сарын 03-ны 16:00 цагийн хооронд www.ulaanbaatar.mn цахим хуудсаар хүлээн авсан. Цахим системээр нийт 156 хүсэлт ирснээс шаардлага хангасан 38 иргэн, аж ахуйн нэгжид зөвшөөрөл олгосон.
Энэ жилийн Улсын Их баяр наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэнд нийт 206 цэг худалдаа, үйлчилгээ явуулахаас Баянгол дүүргээс:
Мөн сонгон шалгаруулалт явуулж байх үед буюу үйлчилгээ явуулах ААН-ийг сонгон шалгаруулаагүй, мандатыг олгоогүй байх үед зарын сайтуудаар “Зөвшөөрөл зарна” гэсэн мэдээлэл гарсан. Үүнтэй холбоотойгоор дүүргийн Цагдаагийн газар, ЗДТГ-ын холбогдох албан тушаалтнууд хамтран хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж байна гэсэн мэдээллийг өглөө.
9 хорооны 7 байршилд тохижилт ногоон байгууламж хийлээ
Дүүргийн Төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлагын хэлтсийн дарга Г.Энхцэнгэл дүүрэгт хэрэгжсэн төсөл арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.
Баянгол дүүрэгт 2025 онд 36 төсөл, арга хэмжээ ажлын даалгавар боловсруулж тендер зарлахаас 35 төсөл арга хэмжээг Худалдан авах ажиллагааны албанд хүргүүлсэн. Үүнээс 29 төсөл арга хэмжээнд гэрээ байгуулсан гэв.
Мөн дүүрэгт хийгдэж дууссан хөрөнгө оруулалтын зарим ажлаас танилцуулбал:
2024-2026 онд 12 хорооны 12 байршилд тохижилт, ногоон байгууламжийн ажил хийхээр төлвлөсөн. Үүнээс
Энэ онд 10 хорооны 11 байршилд авто зогсоол хийхээс өнөөдрийн байдлаар:
Энэ онд дүүргийн Төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 5 хороо 8 байрны фасад хийхээс
Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 3 хорооны 6 байрны фасад хийхээс
Дүүргийн 12 хорооны 19 байршилд явган замын нөхөөсийг хийлээ
Шуурхай зөвлөгөөний үеэр Тохижилт нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Г.Мөнх-Эрдэнэ дүүрэгт хийгдэж байгаа явган замын ажлын явцыг танилцууллаа.
ДҮҮРГИЙН ХЭМЖЭЭНД ӨНӨӨДРИЙН БАЙДЛААР:
Мөн дүүргийн 12 хорооны 19 байршилд явган замын нөхөөсийг хийсэн бол одоо 1100мкв явган замын нөхөөсийг хийхээр бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.
Түүнчлэн Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 26-р хороо, Нарны хорооллоос Нарны зам хүртэлх явган хүний гүүрэн гарцын ажил 100 хувь хийгдэж дууссан бол 24-р хороо, "Хермес" төвийн урд талын нүхэн гарцын ажил 30 хувьтай байна.
Дүүргийн Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний үеэр дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар дараах үүрэг даалгаврыг өглөө. Үүнд,
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна