Баянгол дүүргийн Онцгой комисс (ДОК) өнөөдөр хуралдаж, дүүргийн Онцгой комиссын дарга Ө.Сумъяабаатар удирдан явууллаа. ДОК-ын хурлаар дүүргийн хэмжээнд Улаанбурхан өвчний тархалт, түүнээс урьдчилан сэргийлэх, тархалтыг хязгаарлах хариу арга хэмжээг эрчимжүүлэх болон болзошгүй үер усны аюулаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд хийж хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцлээ.
Хурлын эхэнд дүүргийн ОБХ-ын дарга Н.Оюунболд өчигдөр нийслэлд орсон борооны улмаас дүүрэгт үүссэн нөхцөл байдал болон үер буусан үед мэргэжлийн байгууллагын хүн хүч, техникийн бэлэн байдал ямар байгаа талаар цаг үеийн мэдээлэл өглөө. Мөн хороодын Засаг дарга нар хариуцсан нутаг дэвсгэрт нөхцөл байдал ямар байсан болон цаашид анхаарах шаардлагатай асуудлын талаар мэдээлэл өглөө.
Мөн дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Ц.Бямбасүрэн дүүргийн хэмжээнд улаанбурхан өвчний тархалтыг хязгаарлах хариу арга хэмжээ, үндэсний товлолын болон нөхөн дархлаажуулалтын хамрагдалт, эмнэлгийн тусламж үйлчилгээний хүртээмжийг хэрхэн нэмэгдүүлэх талаар нэгдсэн мэдээлэл өглөө. Ингэхдээ,
Иймд 6-8 сар, 10-14 насныхан болон товлолт дархлаажуулалтад хамрагдалгүй хоцорсон 0-15 насны 14321 хүүхдүүдийн 95 хувь(13604)-ийг 7 дугаар сарын 10-ны өдрөөс өмнө “Хаалганаас хаалганд” зарчмаар УГУ-дархлаажуулалтад хамруулах шаардлагатай байгаа. Үүний тулд ЭМТ-өөс дархлаажуулалтын 32 баг гаргасан бөгөөд хороодын ӨЭМТ-үүдэд ажлын өдрүүдэд 00:9- 21:00 цагийн хооронд дархлаажуулалт хийнэ. Мөн явуулын баг гэр хорооллоор явж дархлаажуулалт хийнэ гэсэн мэдээллийг өглөө.
Үүнтэй холбоотойгоор ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт суурилсан дархлаажуулалтын ажлыг зохион байгуулах, багш, сурагчдыг бүрэн хамруулах, эцэг, эхчүүдэд дархлаажуулалтын талаарх зөв ойлголт мэдээллийг хүргэх ажлын хүрээнд дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг боловсролын байгууллагын нийт удирдлагууд, ӨЭМТ-ийн дарга нар болон 1-34 хорооны Засаг дарга нартай цахимаар хуралдлаа. Хурлын үеэр УОК-оос өгсөн үүрэг даалгаврыг танилцуулж цаг үеийн шаардлагатай мэдээллүүдийг өглөө. Мөн дараах үүрэг даалгаврыг өглөө. Үүнд:
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна