Баянгол дүүргийн Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар удирдан явуулаа. Шуурхай зөвлөгөөний эхэнд өнгөрсөн шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг танилцууллаа. Өнгөрсөн шуурхайгаас НИЙТ 23 үүрэг даалгавар өгсөн. Үүнээс хэрэгжилт 83,5 хувьтай байна. Иймд дутуу хэрэгжилттэй үүрэг даалгаврын биелэлтийн хангаж ажиллахыг үүрэг болголоо. Мөн цаг үеийн асуудлаар дүүргийн ЗДТГ болон дэргэдэх байгууллагын удирдлагууд мэдээлэл өглөө.
ҮЕРИЙН ДАЛАН СУВАГ, ШУУДУУГ ЦЭВЭРЛЭНЭ
Тухайлбал, төрийн үйлчилгээг иргэдэд хурдан шуурхай хүргэх зорилгоор дүүргийн 34 хороонд “ХУРДАН” 24/7 гэрэгэ киоск машиныг суурилуулахаар болсон. Энэ ажлын хүрээнд хороо тус бүр хүний нөөц зэрэг холбогдох бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Мөн гэр хорооллын 2 байршилд Ахуй үйлчилгээний төв барихтай холбоотойгоор газар чөлөөлөлтийн ажлыг эрчимжүүлэхэд анхаарч ажиллахаар боллоо. Түүнчлэн өчигдөр орсон борооноос үүдэн зам, талбай үерийн далан суваг, шуудуу болон борооны ус зайлуулах шугам хоолойг цэвэрлэхийг үүрэг болголоо.
21 ХОРООНЫ 31 БАЙРНЫ ДЭЭВЭР ЗАСВАРЛАНА
Шуурхай зөвлөгөөний үеэр дүүрэгт хийгдэж байгаа хөрөнгө оруулалтын ажлын явцын мэдээллийг сонслоо. Энэ онд Дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2 багц ажлын хүрээнд 5 хорооны 8 байрны фасад хийхээр төлөвлөсөн. Үүнээс өнөөдрийн байдлаар 12, 34 дүгээр хорооны 5А, 6А байрны фасадны ажил эхлээд байна. Мөн нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 21 хорооны 31 нийтийн зориулалттай орон сууцны дээвэр засварлахаас 6 байрны дээвэр засаж дууссан байна.
Мөн энэ онд улс, нийслэл дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 16 байршилд авто замын ажил хийхээр төлөвлөснөөс 12 байршилд ажил эхэлсэн байна. Үүнд:
АВТО ЗАМЫН АЖИЛ ЭХЛЭЭГҮЙ 4 БАЙРШИЛ:
Шуурхай зөвлөгөөний үеэр дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар Нийслэлийн Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг даалгаврыг танилцуулж дараах үүрэг даалгаврыг өглөө. Үүнд.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна