Severity: Warning
Message: file_get_contents(http://w.tsag-agaar.gov.mn/forecast_xml): failed to open stream: No route to host
Filename: models/Weather_m.php
Line Number: 62
Backtrace:
File: /home/admin/web/yellow.mn/application/models/Weather_m.php
Line: 62
Function: file_get_contents
File: /home/admin/web/yellow.mn/application/libraries/Front_Controller.php
Line: 95
Function: get_all_weather
File: /home/admin/web/yellow.mn/application/controllers/front/News.php
Line: 7
Function: __construct
File: /home/admin/web/yellow.mn/public_html/index.php
Line: 149
Function: require_once
“Ухаалаг хот” концепци, “Цахим шилжилт”-ийн хүрээнд өнөөдөр “Нийслэлийн теле камерын нэгдсэн төв” болон нийслэлийн есөн дүүргийн “Теле камерын хяналтын дэд төв” өнөөдөр нэгэн зэрэг нээлтээ хийлээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн гаргасан захирамжийн хүрээнд Баянгол дүүрэгт хиймэл оюун ухаанд суурилсан “Теле камерын хяналтын дэд төв”-ийг байгуулах бэлтгэл ажлыг ханган ажиллаж буй бөгөөд өнөөдөр болсон нээлтийн үйл ажиллагаанд Баянгол дүүргээс НИТХ-д сонгогдсон төлөөлөгчид, дүүргийн удирдлагууд, “Теле камерын хяналтын дэд төв”-ийн удирдлага болон алба хаагчид оролцлоо.
“Теле камерын хяналтын дэд төв” нь дүүргийн нийтийн эзэмшлийн гудамж, талбайд суурилуулсан камеруудын дүрсийг нэгтгэж харах зорилго бүхий том ханан дэлгэц, стандартын шаардлагад нийцсэн зориулалтын шал, хана, хөргүүртэй бөгөөд одоогоор 346 камерыг холбоод байгаа юм. Мөн “Бодьэлектроникс” ХХК болон “Монстил Фиксер” ХХК программ хөгжүүлэлт хийж, камерын тоог нэмэгдүүлэхээр ажиллаж байна.
“Теле камерын хяналтын дэд төв” үйл ажиллагаа явуулж эхэлснээр дүүргийн гол гудамж, зам, уулзваруудаас гадна гэр хорооллын гудамж, замууд, орон сууцны хороолол, нийтийн эзэмшлийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын бүх төрлийн камерыг ухаалаг нэгдсэн удирдлагын системээр хянаж, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чухал ач холбогдолтой юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна