АН-ын гишүүд “Зориггүй Л.Гантөмөр нэрээ тат” уриатай улс төрийн акц эхлүүлж буйгаа зарлалаа

info@yellow.mn
2024/06/12

АН-ын “Үндэсний жигүүр” хөдөлгөөнөөс мэдээлэл хийж, намынхаа дарга Лу.Гантөмөрийг жагсаалтаас нэрээ татахыг шаардаж, улс төрийн акц эхлүүлж буйгаа мэдэгдлээ. Тэд намынхаа даргыг зориггүй, намаа бужигнуулж, үймүүлдэг,  ард түмэндээ итгэл хүлээлгэж чаддаггүй хэмээн тодотгож, нэрээ татахыг шаардлаа. Хэрэв шаардлагыг хүлээн авч нэрээ татахгүй бол АН-ын жагсаалтыг дэмжихгүй гэдгээ мэдэгдэв. 

АН-ын дарга Л.Гантөмөрийг яагаад нэрээ татахыг шаардаж байгаа, үндэслэл нь юу вэ гэдгийг АН-ын Үндсэн дүрмийн хорооны гишүүн Х.Алтанхуяг өглөө. Тэрбээр “АН сонгуульд оролцохдоо удирдлагагүй, зохион байгуулалтгүй, сул дорой, санхүүгийн чадамжгүй орж байна. Ялагдалд хүрчихсэн байна. Үүний хариуцлагыг Лу.Гантөмөр хүлээх ёстой. 200 мянган гишүүнтэй намын дарга нь архины хамааралтай, энэ нь Үндэсний аюулгүй байдалд нөлөөлнө гэдгийг цэрэг сратегийн судлаач Чулуунбилэг бичсэн, бас Э.Бат-Үүл баатар гээд хүн бүр хэлж ярьж байна” гэв.  
 Үндэсний бодлогын хорооныхоо хурлыг хэл ам, хэрүүл маргаан, зодоон цохионгүй, ёс зүйтэй, цэвэрхэн хийж чадахгүй байгаа хүмүүс төрд очвол яах бол гэдгээс айж, ичиж буйгаа АН-ын “Үндэсний жигүүр” хөдөлгөөнийхөн хэлж, үүний буруутан намынх нь дарга Лу.Гантөмөр тул тус намын гишүүд жагсаалтыг дэмжихгүй гэдгээ мэдэгдлээ.


Мөн АН-ын Үндэсний бодлогын хороо 500  гишүүнтэй бөгөөд хуулийн дагуу тус хорооны гишүүд сонгуульд нэр дэвших ёстой ч гишүүн биш 34 хүн нэр дэвшиж буйд шүүмжлэлтэй хандаж буйгаа АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн А.Цэрэнбат хэллээ. Тэрбээр “Мөнх-Эрдэнэ л хэлсэн болохоос Лу.Гантөмөр найз бүсгүйгээ нэр дэвшүүлсэн гэдэг нь үнэн шүү дээ” хэмээгээд намынхаа дарга Лу.Гантөмөрийг ёс зүйн хариуцага хүлээж жагсаалтаас нэрээ таттал С.Зоригийн хөшөөтэй байрны гадна талбайд “Зориггүй Л.Гантөмөр нэрээ тат, ардчилал бол зоригтнуудын нам” гэсэн уриатайгаар улс төрийн акцыг албан ёсоор эхлүүлж буйгаа мэдэгдлээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна