Үрлэн сумтай, тоглоомон буугаар бусдыг айлган сүрдүүлж, танхайрчээ

info@yellow.mn
2024/03/26

Баянзүрх дүүрэгт өчигдөр согтуу хүн гар буу гаргаж толгойд тулгаж, танхайрсан хэрэг гарчээ. Цагдаагийн байгууллагаас мэдээлснээр 54 настай, эрэгтэй, М гэгч нь үрлэн сумтай, тоглоомон буугаар бусдыг айлган сүрдүүлж, танхайрсан болохыг олж тогтоон, эрүүлжүүлэх, саатуулах байранд хүргэжээ.

Түүнийг шалгах ажиллагаа явагдаж байгаа аж. Уг иргэн өмнө нь архидан согтуурч найман удаа зөрчил гаргаж байжээ.

Архи, согтууруулах ундааны зохисгүй хэрэглээнээс татгалзах, ажил, үйлдвэрлэлийн зайлшгүй шаардлагатай нөхцөл, эсхүл заншлын дагуу хэрэглэж байгаагаас бусад тохиолдолд хот, суурин газарт биедээ хутга, эсхүл хүний биед гэмтэл учруулж болох тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл авч явах нь хуульд заасан шийтгэл, хариуцлага хүлээдэг болохыг анхаарууллаа.

 "Зэвсгийн чанартай бусад зүйл" гэдэгт ахуйн болон аж ахуйн зориулалт бүхий /тухайлбал, хайч, сэрээ, сүх, хөрөө, халив (отвёртка), хүрз, өрөм, лоом, гал тогооны болон сахлын хутга г.м./ эсхүл хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулж болох /тухайлбал, бороохой, ташуур, мод, төмөр, чулуу, шил, зодооны хэрэгсэл, бүх төрлийн химийн шингэн ба хатуу бодис г.м./ эд зүйл, хэрэгсэл багтдаг. 

Танхайрах явцдаа хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулах, түүнчлэн танхайн үйлдэлдээ хүч оруулах, айлган сүрдүүлэхэд чиглэсэн шууд санаагаа өөрийн хүсэл зоригоос үл хамааран туйлд нь хүргэж чадаагүй бол тухайн этгээдэд гэмт хэрэг үйлдэхээр завдсанаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуультай байна.

 

Эх сурвалж: ЦЕГ



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна