Миний, бидний зовлонгоор жаргах замаа засаж яваа нөхдөд сануулахад би та нараас хүн ча­нарын хэлтэрхий ч нэхэхгүй

info@yellow.mn
2023/12/23

Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Гэрчээр орол­цогчийн хувьд тодруулах зүйл байна.

1. Та бүхний зүгээс ямар шийдвэр гаргаж чадах вэ?  Энэ нь ямар хүчин төгөлдөр эрх зүйн акт болох вэ?

2. Надад болон миний гэр бүлд ямар баталгаа өгч чадах вэ? Эрх зүйн хамгаалалт гаргаж өгнө үү.

Намайг, биднийг, миний гэр бүл, төрөл садан, найз нөхөд, хамт олныг  хилс хэрэгт гүтгэж, хэлмэгдүүлэх орчин цагийн хэлмэгдүүлэлт эхлээд 370 гаруй хоног буюу бүтэн жил гаруй боллоо. Энэ хугацаанд надтай хамаарах  96 хүнийг хоморголон  баривчилсан, цагдан хорьсон, байцаасан, хэрэг тулгасан, залхаан цээрлүүлсэн, дарамталж айлган сүрдүүлсэн, эрүүдэн шүүсэн 130 гаруй удаагийн харгис, ёс бус үйлдэл гаргаж ардчилсан улсад хэзээ ч байж боломгүй  улс төрийн захиалгат, зохион байгуулалттай өргөн хэмжээний хэлмэгдүүлэлт явуулж  одоо ч хэвээр үргэлжилсээр байна.

Өөрөөр хэлбэл бүтэн жил гаруй хугацаанд цагдан хорьж Авлигатай тэмцэх газраас прокурорт, прокуророос шүү­­хэд шилжүүлчихээд байхад бидэнд огт хамаарал­­­гүй асуудлаар дахин дахин гэрчийн мэдүү­лэг авах,  байнга дуудах, хэрэг тулгах, мөрдөн мөшгөх, тагнаж чагнасаар байгаа нь эхлүүлсэн хэлмэг­дүүлэл­тээ далдлах гэсэн са­наа, хүмүүсийг байн­гын дарамтад байлгаж байгаа хууль бус үйлдэл гэдгийг хангалттай нотлож байна.

Мөн бүтэн жил гаруй хугацаанд намайг тэнд хорьж, надтай хамаарал бүхий бүх хүнийг хуулийн дарамтад байлгаж байгаад УИХ, ЗГ, намууд, бүх хэвлэл мэдээлэл зөвхөн над руу буюу нэг хүн рүү ичгүүртэйгээр дайрч, гүтгэж, харлуулж, энэ нийгэмд байгаа бүх муу муухайг нэг хүн рүү чихэж, өөрсдийн үйлдсэн хэрэг, бузар булхайг хүртэл тохох гэж зүтгэсэн нь дэндүү арчаагүй байлаа.

Иймээс миний, бидний зовлонгоор жаргах замаа засаж яваа нөхдөд сануулахад би та нараас хүн ча­нарын хэлтэрхий ч нэхэхгүй, харин эр хүний өчүүхэн жу­даг гаргаж өдөр тутам барь­­цаалсан хуулийнхандаа өгсөөр байгаа чиглэлээ зогсоохыг хатуу шаардаж байна.

Та нарын албан тушаал, эрх мэдэл, эдийн шунал чинь арай бидний амь нас, эрүүл мэнд, гэр бүлийн энтэй тэнцэж байгаа юм биш биз дээ ?

Би маш олон зүйлийн талаар үнэнийг нийтэд ил тодоор мэдээлж чадна. Тэр тусмаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай холбоотой олон зүйлийн үнэнийг хэлж чадах хүн. Учир нь “ЭТТ” ХК бол миний хувьд миний гэр бүл, үр хүүхдийн адил хэмжээнд хүндлэгдсэн, хайрлагдсан компани, хамт олон.

“ЭТТ” ХК-ийн үйл хэрэг бидний хичээж зүтгэсний үр дүнд урьд, хойчдоо ч төсөөлөхөөргүй сайн байс­ныг би баталж чадна. Ийнхүү  сайн,  амжилттай байснаар миний хэтийн ирээдүй  тодорхойлогдож, цаашдын зорилго маань улам тодорч байсан. Тиймээс ч би “ЭТТ” ХК-д ямар  ч хулгайг нүүрлүүлэх нь бүү хэл хар сүүдэр ч ойртуулалгүй хамгаалж, улстөрчдийн дарамтыг үл тоон, дарга нарын бус иргэдийн компани болгохын төлөө зүтгэж байсан нь үнэн.

Гэтэл өнөөдөр яг үүний эсрэг төлөвлөөгүй, социалист дүрэм ЭТТ ХК-д үйлчилж иргэдийн биш, Сангийн яамны төсвийн цоорхойг нөхдөг татварын тасаг  болон хувирчээ.

Бид 2020 онд анх удаа Монгол Улсын 2.5 сая ир­гэдэд буюу 1072 хувьцаа эзэмшигчдэд компанийг ашиг­­тай ажиллуулсан аш­гаас ногдол ашиг өгсөн нь үнэн. Өмнөх хугацаанд  иргэдийн хувьцааг мөнгөөр худалдан авч байсан бо­лохоос хувьцаанд нь ашиг өгч байгаагүй. Харин “А6-20” бизнес төлөвлөгөө батлагдаж мөрдөгдсөнөөр  “ЭТТ” ХК  жил бүр өндөр ашигтай ажиллаж төрд, иргэддээ ч ногдол ашиг тогтмол өгөх боломжтой болсон. Үүний үр дүнд 2022 онд компани 1.4 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж “А6-20” бизнес төлөвлөгөө буруу биш байсныг нотолсон ч хувьцаа эзэмшигч иргэдэд ногдол ашиг олгоогүй.

Бид­ний тооцоолсноор 1072 хувь­цаатай нэг иргэнд 126.000 төгрөгийн ногдол ашиг өгөх байсан. Гэтэл иргэдэд биш төрд татвар нэрээр ашгийг нь хураалгасан нь бизнесийн зарчим зөрчигдөж, буруу тогтолцоо руу явж байгааг харууллаа.

Компани улс төрчдийн, дарга нарын дор ажилладаг бус бизнесийн зарчимд тулгуурлах ёстой. Би “ЭТТ” ХК-д ямар ч улстөрчийг, бүлэглэлийг, тэр дотроо нүүрс­ний гэх хууль бусаар олон жил  хөгжсөн хятад эзэдтэй компанийг огт ойртуулдаггүй, давруулдаггүй байсан нь үнэн. Тэрнийхээ гайг, өшийг өнөөдөр үзэж өөрийгөө, гэр бүлээ, өрөөлийг ч зовоож байх шиг байна. Үнэндээ ажилд хүн оруулахыг шахахаас эхлээд тэр ч тендер, энэ ч гэрээг тэрэнд энэнд өг гэж доромжлох нь наад захын хэрэг байсан. Харин  би  тэдний даварсан санаа, дураар аашлалт, зоргоороо зорилгыг зогсоож ойртуулаагүйдээ  олон ч улс төрчдийн дургүй зэвүүг хүргэсэн нь тодорхой. Зарим нь ч энд  сууж байна. Тэглээ гээд би зарчмаасаа ухраагүй, цаашид ч хатуу байх зүрх надад бий.

Бид Монгол Улсад 1975 онд хийгдсэн Эрдэнэтийн хэмжээний их бүтээн байгуулалтаас хойш хийг­дээ­гүй байсан “Их бүтээн байгуулалт”-ыг эхлүүлсэн нь үнэн. Удаан хугацаанд гацсан төмөр замын ажлыг эхлүүлж дуусгасан. Шинээр  Зүүн баян төмөр замыг төлөвлөж бүтээн байгуулсан, хувийн хэвшлийн төмөр замууд бий болох замналыг бүрдүүлсэн, нүүрс угаах үйлдвэр, хүнд, хөнгөн үйлдвэрүүдийг ол­ноор төрүүлэх гарааг эхлүүлсэн. Энэ Таван толгой-Гашуун­сухайт төмөр замыг ашиг­­ласнаар биднийг хэрэлдүү­лээд, хэлмэгдүүлээд байгаа тээвэр, хил, гаалийн гэх маргаан эцэслэгдэж, нэг тонн.км нүүрсийг 400 ам.долларт хүрчихсэн ханшийг 16 ам.доллар болгож 20 дахин зардлыг бууруулах боломж үүснэ. Тэгтэл одоо тэр төмөр зам ашиглагдаж эхэлсэн үү, хил холболтын зам хийгдсэн үү. Үгүй л болов уу. Харин ажил хаягдаад бүтэн жил хэрүүл, хэлмэгдүүлэлт дунд явлаа. Ер нь төр, тэр тусмаа монголын төрд зүтгэх ямар том эрсдэлтэй, хувь хүний хувьд яаж хохирдог болохыг би бие, сэтгэл, гэр бүл, орчин тойрныхонтойгоо хамтдаа мэдэрцгээлээ.

Яагаад Монголд хийгдэх гэж байгаа төсөл болгон хэн нэгнийг золиослосноор зогсож, тэр нь эргээд Монголдоо, иргэдэд өгөх ашиг орлого биш, хэрүүл тамын тогоо болж хувирдагийг мэдэх үү. Учир нь гаднын хэн ч бай Монгол Улсыг бүх бараа бүтээгдэхүүнээ Монголдоо үйлдвэрлэж, Монгол хүн ажилтай, өндөр орлоготой байлгахыг хэзээ ч хүсдэггүйд байгаа юм.

Аль болох хооронд нь муудалцуулж хэрэлдүүлж байх нь тэдний зорилго. Тэ­­рийг нь ч бид мэдсээр байж хэрэлдэж муудалцаж, хийж чадаж байгаа нь нэгнээ шоронд хийж, тамын тогоон­доо зодолдсоор ир­сэн нь үнэн.  Энгийн  жишээ  хэлэхэд  Улаан­­баатар хотынхоо цэвэрлэх байгууламж, бохирынхоо асуудлыг ч шийдэж чадахгүй  30 жил өмхийтэйгөө зууралдсанаа гайхацгааж өнөөдөртэй золголоо.

Бид хийсэн ажлаа тоочоод байвал олон арван өдөр хүрэл­цэхгүй. Хийсэн зүйл, хэлэх үгтэй байх сайхан. Улаан­баатарын утааг багасгасан нь үнэн. Ковидыг ард нийтээрээ давах ажлын 50 хувийг бид үүрсэн нь үнэн. Улаанбаатарын утаа буурсны ачаар, ковидыг амжилттай давж гарсны үрээр, “ЭТТ” ХК-ийн дэмжлэгээр бүтсэн бүх ажлын  үр дүнгээр манай нам олон сонгууль дамнан үнэмлэхүй ялалт авч чадсан нь үнэн. Мөн “ЭТТ” ХК нь Мон­голд байхгүй ил тод нээлттэй компани болсон байсан. Шилэн данс, санхүү, тендер, гэрээ, хүний нөөц, архив, бичиг баримт гээд бүх зүйл нь рентгенээр харсантай адил ил байсныг сэтгүүлчид андахгүй. 1072 мэдээллийн төв 24 цагаар тасралтгүй ажиллаж иргэдэд, жолооч нарт,  уурхайчдад, сэтгүүлчдэд бүх мэдээллийг утсаар, ца­хим хаягаар харамгүй өгч байсан нь саяхан. Гэтэл одоо хаалттай,  харанхуй  компани болжээ.

Намайг “ЭТТ” ХК-ийн гүй­­цэт­гэх захирал болсон цагаас эхлэн төрийн хяналт нэг ч өдөр тасралтгүй хянадаг байсан. УИХ-ын гурван удаагийн, Засгийн газрын 14 удаагийн, Үндэсний Аудитын газрын гүйцэтгэлийн гурван удаагийн, санхүүгийн таван удаагийн, ТЕГ, ГЕГ, СЗХ, ШӨХТГ, МХЕГ, АМГТГ-ын хамтар­­сан болон дагнасан 12 удаа­­гийн, АТГ, ТЕГ, ЦЕГ-ын хамтар­сан бо­лон дагнасан дөрвөн удаагийн бүрэн хэмжээний хяналт, шалгалт, байцаалт, мөрдөлт хийгдэж дөрвөн жил таван сар ес хо­ногийн хугацаанд нийт 41 удаагийн шалгалт явагджээ. Эдгээр шалгалт, хяналтын тайлангийн үр дүнгүүд ту­хайн үедээ зөрчилгүй гараад байс­ны учир хаана  байна. “ЭТТ” ХК-ийн бүхий л  үйл ажиллагаа, тө­сөл хөтөлбөр, тендер, гэрээ, үйл­дэл бүхэн төрийн эрх бүхий байгууллагын хяналт, шийдвэр, баталгаатайгаар  хэрэгжиж байсныг манай хамт олон мэднэ. Би, бид дур мэдэн том толгойлж хийсэн ажил нэг ч байхгүй, бүх зүйл шийд­вэрийн хүрээнд хэрэгжиж байсан. Өөрөөр хэлбэл ҮАБЗ-ийн дөрвөн зөвлөмж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн дөрвөн шийд­вэр,  УИХ-ын 11 тогтоол, Засгийн газрын 59 тогтоол, тэмдэглэл, Ерөнхий сайдын зургаан захирамж, УУХҮЯ-ны сайдын 68 удаа­гийн шийдвэр, чиглэл, удир­дамж, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ, гүйцэтгэх захирлын 93 удирдамж, шийд­вэр, “ЭТТ” ХК-ийн хувь­цаа эзэмшигчдийн хурал, ТУЗ-ийн 180 гаруй тогтоол, эрх ол­госон шийдвэр, төсөл, гэ­рээ баталсан баталгаа зэрэг 427 шийдвэрийг удирдлага болгож, хэрэгжилтийг нь ханган ажилласан. Гэтэл эдгээр олон удаагийн хяналт шалгалт дор эрх бүхий байгуул­лагын шийдвэрүүдийн хүрээнд өндөр ашигтай, зөрчилгүй, бизнес зарчмаар ажил­­лаж байсан компанийн үйл ажиллагааг өнгөрсөн зуунд хүчин төгөлдөр үйлчилж  байсан  1991 оны  БНМАУ-ын хуулийг хэрэглэж хууль бус шийдвэрээр “Онц байдал”  гэгчийг “ЭТТ” ХК дээр зарлаж, социалист үе рүү буцаж алхлаа. Одоо “ЭТТ” ХК-д бизнес зарчим устаж, хаалттай болж, уурхайчид хөлсний ажилчин мэт зүтгэхээс өөр сэтгэл хөдлөлгүй болж, хамт олны уур амьсгал хүйтэрч, залуус  урлаг спортын дэмжлэггүй болж, төрд татвар төлөхийн төлөө зүтгэгч машин, машины эрэг боолт төдий болжээ.

“ЭТТ” ХК-ийн уурхай ч гундаж эхэлсэн сурагтай. Энэ бүгд үнэн гэдгийг зүрх, тархиараа мэдэрч байна. Уг нь ажилчид, уурхайчид чинь монгол хүн. Энэ уурхай, энэ улсыг нуруун дээрээ үүрээд явж байгаа жинхэнэ баялаг бүтээгчид юм шүү. Төрчдөө, социалист төлөө­лөгч өө.

Бид уурхайг өнгөтэй болгож, босгож ирсэн нь үнэн. Хэн ч, хэзээ ч надтай энэ асуудлаар маргаж, үр дүнг бу­лаацалдах эрхгүй. Олон жил гэр кемпэд байсан уурхайчид зориулалтын хотхонтой болсон. Контейнерт байрлаж байсан оффисыг орчин үеийн оффистой болгож, ажилчид, уурхайчдын цалин, үр дүнг 80 хувь нэмж, тогтмол өсдөг тогтолцоог бүрдүүлснээс гадна компани өөрийн техниктэй болж эхэлсэн.

Надад улс төрийн нэг ч дайсан байхгүй. Харин ми­ний хийсэн, зүтгэсэн, хөдөлмөрлөсөн, бүтээсэн, бусдад бодитоор харуулж чадсан үр дүн, амжилтад минь атаархагчид арав хориороо байгаа байх. Бас тэдний захисан, шаардсан, хууль бус зүйлийг хийгээгүйн төлөө хонзогногчид ч цөөнгүй байгаа байх.

Гэсэн ч эсрэгээрээ бидний ажил хийж чаддагийг харсан, мэдсэн, цаашид ч хариуцсан ажлаа хэнээр ч чиглүүлэхгүй хийж чадахыг мэддэг, ямар ч өндөр даваа, хүнд ачааг үүрээд гарах чадвартайг мэдэх, дэмжих олон мянган монголчууд байгаа. Ер нь Монголд ажилсаг нь асуу­далд ордог, залхуучууд нь зүгээр үлддэг хууль үйлчлээд удаж байна. Зориг гаргаад зогсолтгүй зүтгэгсэд нь дандаа муулуулж, баалуулж, гүтгүүлж, доромж­луулж байдаг бол зүгээр хатавчны ард хэвтчихээд хүн муулж, хор хутгагчид магтуулан мандсаар байгаа нь шударга ёсонд нийцнэ гэж үү. Эцэст нь дахин хэлэхэд намайг хориод нэг жил гаруй болчихлоо. Хэн хожсон бэ?

Бидний суурийг нь тавьж үлдээсэн “ЭТТ” ХК ашигтай ажилласнаас бусдаар яаж гийгүүлэв.

Ашгаасаа иргэдэд ногдол ашиг өгсөн үү, эсвэл төр хүчээр татвараа л авсан уу. Нүүрс бая­­­жуулах үйлдвэрийг ашиг­­­­лалтад оруулж чадсан уу.

Өмнийн говьд олон компани хүнд, хөнгөн үйлдвэрээ байгуулахаар хөдөлцгөөсөн юмсан. Тэд яагаа бол, захирлуудыг нь бас бариад хорьсон уу.

МОНГОЛ ДАХИН ХОЖИГДЛОО.

Монголын  нийт  хэвлэл  мэдээллийн байгууллагын удирдлага, редакцууд болон эрхэм сэтгүүлчид танаа

                Хэвлэлийн “Цагаатгал” хүсэх тухай

Ардчилсан Монгол Улсад улс төрийн хоригдогч болон бүртгэгдсэн миний хувьд УИХ-аас зохион байгуулсан “Нүүрсний сонс­гол” нь улс төрийн “цагаатгал”-д хүргэх гүүр, үнэн үгийн индэр гэж үзэн оролцох хүсэлтээ бүх шатанд хүргүүллээ. Гэвч тэд “Нүүрсний сонсгол”-д гэрч, хохирогчоор дуудсан саналаасаа буцаж,  дахин хууран мэхэллээ. Тэд үнэнээс нүүр буруулцгааж, хэний ч өмнөөс эгцэлж харах эрхгүй болтлоо бохирд­жээ. Цаашид ч ард түмнээс үнэнийг нууж, мөнгөөр хуурч, саналыг нь ч, амьдралыг нь ч хулгайлсаар байхыг илүүд үзлээ. Тэд яг юунаас, хэ­нээс ингэтлээ айж болгоомжилсоор байгааг асууж өгөхийг сэтгүүлч­дээсээ хүсье.

Би, миний дотор хүн хэзээ ч хилс хэрэг хүлээж чадахгүй нь. Яагаад ч сэтгэлд багтахгүй байна. Мөн хэлмэгдүүлэлтийн дэргэдүүр чихгүй мэт өнгөрч, тэдний өмнөөс золиос­логдож чадахгүй гэдгээ цагдан хоригдсон нэг жилийн хугацаанд яс махандаа тултал ойлгож, хүний эрхийн төлөө эцсээ хүртэл тэмцэхээр шийдвэрлэлээ.

Надад тохон тулгахаар улайран зүтгүүлж байгаа “Чингис хаан” банкинд 2019 онд байсан хадгаламжийн үлдэгдэл мөнгийг татаж аваагүй гэх асуудал буюу “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 40 тэрбум төгрөг нь миний гомдлоор 2020, 2021 онуудад Иргэний хэргийн анхан, дунд, дээд шатны шүүхүүдэд ялсан ялалтаар хамгаалагдаж, “Чингис хаан” банкны зүгээс “ЭТТ” ХК-д 40 тэрбум төгрөгийг хүүгийн хамт 56.9 тэрбум төгрөг болгон өгөх үүрэг хүлээгдэж, одоо хүртэл тухайн банкиндаа байгаа, төлбөрөө төлөх боломж нь бүрдчихсэн үйл явц юм. Иймд хохирогч талыг гэм буруутайд тооцох ямар ч үндэслэлгүй.

Гэтэл намайг хүчээр цагдан хорьчихоод нэг жил гаруйн хугацаанд миний сонсож ч байгаагүй, огт мэдэхгүй асуудлыг, эсвэл миний хийсэн амжилт үр дүнг гэмт үйлдэл мэтээр харлуулж, гуйвуулж гүтгээд зогсохгүй надгүйгээр миний нэг ч үг, өчиггүйгээр яллах гэж улайрч байна. Надад эрхээ хамгаалах боломж олголгүйгээр энэ бүх зорилгоо хэрэгжүүлж буй нь Монголд орчин цагийн улс төрийн хэлмэгдүүлэлт зүй ёсоор эхэлснийг нотлон харууллаа.

Намайг захиалж, золиослохыг хүсэн ичгүүргүйгээр улайрч байгаа улстөрчид албан тушаал, эрх мэдэлдээ галзууртлаа дурлаж, эрээ цээрээ алдсан гэдгээ улам тод харуулцгааж байна.

Тэд энэхүү эрх мэдэлтэйгээ амь тэмцэн зууралдсаар, өдөр хоногийг арай ядан аргалж өнөөдөртэй золгож байгаагаа, маргааш юутай учирч, ямар алдаа нь ил  гарч ирэхийг түр мартагнан манарцгааж байна. Монголын хөгжилд, иргэддээ хэр хэмжээний хохирол учруулж байгаагаа ч тооцоолоогүй, бодох ч тэнхэлгүй хэвээрээ байгаа нь дэндүү эмгэнэлтэй.

Би эрхэм сэтгүүлч танаар дамжуулан үнэн шударгын туйл гэгддэг, зөвхөн улстөржиж амиа зогоож байгаа ганц хоёр нөхдөд хандан “Нээлттэй, иргэдийн өмнө шударгаар мэтгэлцэх”-ийг уриалан дуудаж байна.

Би одоогоор та бүхний захиалсан хэргийг хүлээ­гээгүй, улс төрийн золиос  болон хоригдож байгаа ч ямар нэгэн ял зэм хүртээгүй, эрхээ хязгаарлуулсан “шалгуулагч” иргэн хэвээр байгаа.

Өөрөөр хэлбэл, гадуур шалгуулах, байцаагдах, хяналтан дор нь эрх бүхий газрын /УИХ/ шийдвэрээр сонсгол, мэдээлэл, мэтгэлцээнд  оролцох бүх боломж нь нээлттэй байгааг Шүүхээс мэдэгдсэн.

Мөн сэтгүүлч  танд болон таны гэр бүл, аав ээж, эгч дүү, найз нөхөд, таньдаг хэнд ч бай хилс хэрэг тохсон, эрүүдсэн, хэлмэгдүүлсэн аливаа бүх үйлдлийн эсрэг миний бие хамтдаа зогсож, улс төрийн “цагаатгал”-ыг хамгийн сайн  судалсан, өөрийн биеэр зовлонг амсаж мэдэрч байгаагийн хувьд тэдгээр хүмүүсийн нэр төрийг сэргээх, хэлмэгдүүлэлтийг зогсоох үйл хэрэгт өөрийгөө зориулж, тэмцсээр байх тул Та бүхэн бидний хооронд гүүр  болж холбохыг хүсье.

Сэтгүүлч таныг хүндэтгэсэн:   Нүүрсний хохирогч, улс төрийн хоригдогч Б.Ганхуяг

Жич: Миний бие нүүрсний сонсголд хэлэхээр бэлтгэсэн үг, байр суурь, товч мэдээллийг дөрвөн хуудсанд багтаан танд хүргүүлсэн. Надад миний хийсэн ажил, үр дүн болон намайг буруут­гасан асуудлын зөвтгөл, баримт, нүүрсний чухал гэх 512 хуудас бүхий материал байгаа болно.



Сэтгэгдэл (69)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.90.124
    2024/01/22

    Хөөрхийдөө Шулуун шудрага шийдвэр гаргах төвшинд цаг үе нь бэлтгэсэн боловсон хүчин байсан юмсан Нийгмийн тогтолцооны золиос жишээ болчихлоо доо

    Хариулах
  • 202.55.188.42
    2024/01/22

    Сэтгэгдэл бичиж байгаа хүмүүсийг хальт харахнээ бузар гарууд юмаа. Тролл гэдэгүүд нь энэ юм байна шүү.

    Хариулах
  • 103.212.117.233
    Өчигдөр

    unen yum hezee neg tsagt uneneeree garna.er ni hen hulgai hiisen,henii zahialgaar horiod tsagdaad ,ug heleh erhiig ni booj haagaad baigaag ard tumen gadarlaad baigaa shuu.

    Хариулах
  • 66.181.189.194
    Өчигдөр

    Ганхуягийн шүүх хурал болж байгаа гэсэн. Үг хэл үзэл бодлоо дэлгэрэнгүй яриарай. Шударга шүүх прокурор асуудлыг зөвөөр шийдэх байхаа гэж найдаж итгэж байна. Хэлмэгдүүлэлт бүү байгаасай

    Хариулах
  • 103.57.95.224
    2024/01/17

    Чи өөрөө юм үзээгүй шуналаа дарж чадаагүй юм бишүү ямар их хөрөнгө мөнгө ахан дүүстэйгээ нийлж идэж уусан юм бэ хохино гэхээс ниргэсэн хойно нь хашгираад яахав дээ хө

    Хариулах
    • 66.181.189.194
      Өчигдөр

      Чам шиг мэдэргүй юмаа мэддэг юм шиг хуцахаа больчих. Газрын гайнууд бас мэр сэр байх юм аа. Гшнг

  • 66.181.181.204
    2023/12/28

    Hohino pzda min. Nmg tultal demjsen bol bi chinii toloo odo zasgiig samrah bsin. Haana bna chinii ter muu alan MOH? Psda min chi minii dalawchiig tasalsan uchraas bi zuger haraad suunaa za. Hogiin lalar. Nmg bairand min tawih bsimda chi.

    Хариулах
    • 66.181.189.194
      Өчигдөр

      Энэ одоо овоо шизорсон өмхий өлөгчин бээ?? Юу гэнэ үү хуцмал пизда чинь

  • 66.181.179.30
    2023/12/27

    Ийм л Хүмүүсүүдийг чинь улс төрчид гээд байгаа юм шүү дээ.Ийм л хүмүүс үүийг улс төрчид гээд байгаа юм шүү.

    Хариулах
  • 103.212.118.226
    2023/12/26

    Нүүрс хулгайлаагүй болж таарах уу?

    Хариулах
    • 66.181.189.194
      Өчигдөр

      Нүүрсний хулгайчид ордонд бүгж бгаа

  • 103.212.118.179
    2023/12/26

    Барьцаалагдчихсан тамд унажээ

    Хариулах
  • 103.161.242.116
    2023/12/26

    Энэ хүн ТТ-н нүүрсний асуудлыг хамгийн сайн мэднэ. Санал нэг байна. Үгээ УИХ дээр олон түмэнд шууд хэлэхээс айж байгаа хүмүүс тун олон. Нэг л өдөр бүх үнэн ил болно. Нүүрсний хулгайг ард түмэн хийгээгүй, уурхайнхан хийгээгүй. Хэн хийсэн бэ. Өнөөдөртөө албатай байгаа унтах нойроо алдсан ухаангүй айж байгаа хүмүүс. Тэд хүчтэй мэт боловч уусан алга болох уур манан.

    Хариулах
    • 59.153.115.175
      Өчигдөр

      Tag unen shuu

  • 103.254.123.101
    2023/12/26

    Шударга, ажлаа мэддэг, сайн зохион байгуулагч хүн бна. Ийм хүн, улс төрч нэртэй хулгайч нарт таалагдаагүйн төлөө, тэдний хууль бус үйлдлийг хүлээн аваагүйн төлөө хэлмэгдсэн нь маш их харамсал төрүүлж бна. Бидний дунд бсан ийм ёс зүйтэй, эх оронч олон хүмүүс ингэж хоригдож, тамлагдан зовж байгаа нь энэ үеийн эмгэнэл юм даа. Сонсгол дээр гишүүн Ганбаатар энэ хүнийг гэрчээр оролцуулах хүсэлтээ хэлж бсан нь ийм хэлмэгдүүлэлт болж байгааг мэдэрсэн бж магадгүй. Төр нь түвшин, Түмэн олон нь амгалан бх болтугай.

    Хариулах
  • 139.5.217.138
    2023/12/26

    Нэртэй устай нь баримттай хэлээч дээ, ийм бөөрөнхий, тойрч давхисан юм зөндөө л бна, ийм хулчгар зангаас болж олон түмэн хэн буруутайг мэдэж, үнэнийг таньж чадахгүй бна шүү дээ, тиймээс ямар ч хариуцлага тооцохгүй бна

    Хариулах
  • 103.212.117.17
    2023/12/26

    Ганхуяг аа,чи өөрийгөө өмөөрч, хийсэн буруу хуудуутай зүйлээнуухыг оролдож байгааг чинь энэ захидлаас

    Хариулах
    • 59.153.115.175
      Өчигдөр

      Medej baigaa yum bol heleechdee tegeed

    • 66.181.183.84
      2023/12/30

      Тэрнийг нь чи сайн мэдэж байгаа юм бол хэлээч хө

  • 103.57.92.43
    2023/12/26

    Ганхуяг бол Шудрага зарчимч хүн гэж бичээд бна энд хэлмэгдүүлээд бгаа юм биш биз? Одоо суллаад сонсголд оруулбал яасын бол?!

    Хариулах
  • 103.212.118.245
    2023/12/26

    Манай төрд ямар их дарангуулал хулгай албан тушаалын дон шүгэлсэн ганц жишээ бүгд энэ хүнийг хулгайч гэж нэг өнцөгөөс хархаад суугаад байх уу бага ч гэсэн салхи оруулсан байна гэж харч бна нөгөө талаар ямар хүмүүсээр тархиа угаалгаад байгаагаа нэг бодож үзэх цаг болж одоо бүгдий илчиж зөв байх аа ард түмэн мэдэх ёстой гэж бодож бна

    Хариулах
  • 103.161.242.115
    2023/12/25

    Ажлаа сэтгэлийн шуналаас болж хийж чадаагүй чамаас болж улс оронд авилгал хулгай газар авч эцэст нь үнэнд гүйцэгдэж байна.. Одоо нэшэнт байдал ийм дээрээ тулсан юм чинь бүгдийг илчилж нүгэл буянаа дэнсэлж дээ...

    Хариулах
  • 139.5.218.68
    2023/12/25

    Анхнаасаа шударга ард түмэн, улс орныхоо төлөө гэсэн бодол байсан бол юу гэж хулгайчуудтай орооцолдох билээ хө. Хулгай хийснийг чинь тухай үеийн төр засаг шагнасан байхаа.

    Хариулах
  • 66.181.177.20
    2023/12/25

    Миний мэдэх нь энэ Ганхуяг их шударга, зарчимч зантай хүн байгаа юм. Тэр зан нь энд бичсэнээс нь ч харагдаж байна. Нээрээ хүн хэлмэгдүүлээд байгаа юм биш үү?! Яагаад Сонсголд оролцуулаагүй юм бол?

    Хариулах
    • 59.153.115.175
      Өчигдөр

      Harin tiimee,sonsgold oroltsuulaaguid,uchi r baigaan bishuu

  • 202.131.244.189
    2023/12/25

    Тийм л шударга бсан юм бол одоо яагаад шалгагдаад ирэхээрээ хэлж бгаа юм өмнө нь хэлээд шалгуулахгүй тэмцэхгүй яасийн

    Хариулах
    • 66.181.161.84
      2023/12/25

      Хэлэх маш амархан хийх хэцүү чи оронд нь очоод үзвэл ганц сар ч болохгүй дээ

  • 202.9.46.179
    2023/12/25

    Тэр хэлэх гээд бга санаа оноогоо хуулийнхнийхээ асуултанд л хэлээд өгчихөөч дээ. Заавал учирыг нь мэдэхгүй ард иргэдэд синсаац болгож тавих гээд бдаг нь ямар учиртай юм.

    Хариулах
  • 59.153.113.203
    2023/12/25

    Хулгай хийж ард түмний сайхан амьдрах боломжийг өөрөө болон ах дүү төрөл төрөгсөд ойр дотны хамаарал хамсаатнуудтайгаа шунаж идчихээд юун цагаатгал ялын дээд хэмжээ аваад гадаад дотоодод байгаа бүх хөрөнгөө үг дуугүй өг.Цааз сэргээж ялыг энэ мэтийн шуналтангуудад өг тэгж байж хулгай цэгцэрнэ.Тэгэхгүй бол хулгайчууд хэзээ ч болихгүй ялгүй юм чинь мэдээж шүү дээ

    Хариулах
  • 59.153.114.159
    2023/12/25

    Урьд нь зөндөө байцаагдаж байхдаа хэлэх юмаа бүгдийг нь хэлчихээ биз дээ

    Хариулах
  • 139.5.216.158
    2023/12/25

    Худлаа хуцаад байх юм. Хэлэх үг байвал хэлээд нэр усыг нь хэлээд өгөөч. Нус царайлаад

    Хариулах
    • 59.153.115.175
      Өчигдөр

      Chi medej baigaa bol heleed uguuch

  • 103.212.118.41
    2023/12/25

    Хэн гэж хулгайчид хэдэн төгрөг өгч өнөөх нь өнөөдөр сайд гээд сагаад явж байгаа вэ? Ганц хоёр хүний нэрийг нь чи хэлчих ээ!!!!Тэгвэл чи баатар.

    Хариулах
  • 202.9.40.5
    2023/12/25

    Чи анхнаасаа Ард түмэн ах дүүсийнхээ төлөө Үнэнчээр ажилласан бол , өнөөдөр ингэж гоншогонохгүй байлаа !!! Өөрийн шидсэн чулуу өөрийн толгой дээр гээч болж дээ !!! Үхэхдээ үхэр буугаа тавих л үлдлээ дээ !!!

    Хариулах
  • 66.181.190.188
    2023/12/25

    Энэ доромжилж гүтгэж хуцаж байгаа гарууд бол зүгээр утастайгаа хар үгтэйгээ далд ормой. Хүний бичсэнийг уншиж чадахгүй, чадваргүй, ойлгохгүй гарууд зайлмой

    Хариулах
    • 59.153.115.175
      Өчигдөр

      Tiim shuu

  • 66.181.161.197
    2023/12/24

    Uuruu uurtuu asuult tawiad uuruu hariulah tawisan asuultandaa uuruu hariulah daa busdiig daramtlah hudlaa naad nohoi chini hun daramtalhiin tuld uwchin yarij bn

    Хариулах
  • 66.181.189.23
    2023/12/24

    ингэж зовохоо мэдсээр байж үлийгээ хийж хулгай хийсэн юм шударгаар ажиллахгүй

    Хариулах
  • 66.181.160.101
    2023/12/24

    Өмгөөлөгчөөрөө дамжуулаад ил тод зарлачхаж болдоггүй юм уу? АТГ д өргөдөл өгүүлчхэж болдоггүй юм уу. Худлаа хий гоншигноод л байх юм.

    Хариулах
  • 66.181.161.115
    2023/12/24

    Битгий жүжээд бгаарай

    Хариулах
  • 66.181.161.16
    2023/12/24

    Бүтэн жил шоронд хорино гэдгийн цаана бас юу байна вэ нүүрсний сонсголд яагаад оруулсангүй вэ хэнээс юунаас айгаад байна байна аа янз бүрийн булхай хулгай луйвар нь илчлэгдэх илрэхээс айснуу. Ямар гэсэн ард түмэнд сонсгож мэдэгдэж дуулгаж болохгүй олон нотой асуудлууд байсан бололтой ер нь маш ихээрээ хардах хар төрж байна шүү

    Хариулах
    • 59.153.115.175
      Өчигдөр

      Yah tiim

  • 139.5.217.207
    2023/12/24

    Tegeed zahidal bichij bol baigaa bol ter uls turchduu nerleechee.Hudlaa shantaaj bicheed yahav

    Хариулах
  • 202.126.89.241
    2023/12/24

    Su batbold enhsaihan elbegdorj geed buur neleen deerees ehelsen hulgai ard tumndee ugluu ch geh shig... hytad hulgaichuudtai tanai manai gazar geed zogsoj baisan enhsaihan ...huzuugui hulgaich hurtel 100 jil... ashiggui gej hutsaad baisan ... ene hulgaichuud ardna zugeer uldeed baigaam daa..!!!

    Хариулах
  • 66.181.161.245
    2023/12/24

    Шантааж хийгээд л гарчих санаа байх шиг байна.тэрнийхээ оронд би тэдийг идсэн чи тэдийг идсэн тоо баримтаа нотлох баримттай гаргаад тавь.тэгвэл ард түмэн чамайг дэмжиж магадгүй.

    Хариулах
  • 139.5.219.9
    2023/12/24

    Өнгөрсөн борооны хойноос өрхөө бүтээв. Гэмээ ухаарч жангаа л хүрт. Ийш тийш нь нялзаах гэж бүү тухир. Хууль бус хөрөнгөө 100хувь өг, хураалга.Гүйцээ.

    Хариулах
  • 103.212.119.223
    2023/12/24

    Гол нь ямар хулгай байсныг л шууд хэлэх нь зүйтэй. Өөрөө ямар хулгай дээр гарын үсэг зурсанаа ярих шаардлагатай байна.

    Хариулах
  • 66.181.161.184
    2023/12/24

    Ганхуягаа чи!!!! Мэднэ зэхнэ.гэж ярих наад хүүхдийн шантаажийг чинь наадуул чинь тоохгүй шдээ... зүгээр л мэддэг юм аа дэлгэж тавиад энэ жүжигтээ дуусга даа....Эмгэнэлт драмын жүжиг болох эсэхийг цаг хугацаа шийднэ....Чи бүх драмыг найруулагчидыг илчилсэн ээрээ. Магад "ард түмний баатар" жинхэнэ болоод дуусахыг ч үгүйсгэх аргагүй ......Гэхдээ Бат-үүл шиг баатар биш....жинхэнэ БААТАР болж түүхэнд ард түмэндээ дурсагдана ....Түүнээс "бандийн" шатааж хийгээд хол явахгүй л дээ.....мөн ард түмэн олон чамайг үзэн ядсаар....томчуул чамайг улам харлуулсаар.....Чи үхвэл нэг хулгайч үхлээ ашгүй гэж түмэн олон баясаад л хорвоо дуусаа.

    Хариулах
  • 43.242.243.231
    2023/12/24

    Ugni ene zaluug ih yum hiisen gej boddog yum daanch nvvrseer bayjih gsn uls torchid urd zvgiin ediin zasgiin aluurchid niileed helmegdvvlj tamiin togoondoo tatan oruulj bh shig bn Odoo bvh vneniug ilchilj jinhen ezdiigni nertei ustain il tod bolgoo ard tvmend itgel vnemshil torvvl bvgdiig ilchil

    Хариулах
  • 103.254.123.194
    2023/12/24

    Яаг үнэндээ энэ хүн элдэв шахаа дарамт дор ЭТТ өөд татаж зөв явж эхэлж байсныг уурхайчид нь ярьдаг юм билээ одоо ардын үг төрд хүрэхгүй болжээ Бодийн Баясгалан бас шахалт ,дарамт дор их бүтээн байгуулалт аа сайн хийсэн хүн бна сонсгол дээр ч ,,ёстой хичээл заагаад гарсандаа аль аль нь зөв хандлагатай ажиллажээ энд хэлмэгдүүлэлт явагдаж бна жинхэнэ хулгайчаас барихгүй бна

    Хариулах
  • 66.181.190.242
    2023/12/24

    Чи хулгай хийж ард түмнийг дээрэмдэж байх даа бодох байж дээ чи одоо ч хэлэхгүй хулгайч нараа хамгаалж байгаа биз дээ чи үхэхээс хойш хулгайч нараа хэлээч чамайг хэлсэн ч ална хэлээгүй ч ална ш дээ хэлээд үхсэн нь дээр ш дээ новшоо

    Хариулах
    • 203.23.199.181
      2023/12/24

      Yasan muuhai heldeg um be. Tach hun Ganhuyg dargach hun , huniig uh gej heleheesee sanaa chini zowohgui bnuu. yasan muu hun be

  • 59.153.113.80
    2023/12/24

    Ард түмэнд мэдэг л гэх юм мэдээд бид нар яах юм бэ, сонгуулиар тэднийг сольж чадахгүй бж, ард түмэн мэдэг л гэх юм. Цагдаа шүүхдээ өгч таслан зогсоогооч

    Хариулах
    • 202.126.89.241
      2023/12/24

      Unen gej batlaad baigaa bol bugdiini bucheed helchihj boldoggui ymuu chi enhiin tsagaan tagtaa bishch nuursnii hulgaich nariin nersiig ard tumendee heleh heregtei ard tumen shuune naad hulgaichuud chini shuuhgui shuu dee hamgiin gol buh uneniig heleh chi uuriiguu avrah geed baigaa bol ard tumend ter heden hulgaich geshuudee nerleh

  • 66.181.161.131
    2023/12/23

    uuruu garahgui jujig taviad shilbee shalba maajaad hewteed l baigaa gej duuldsan daa

    Хариулах
  • 139.5.217.124
    2023/12/23

    Ганхуягийг гэрчээр оролцуулахаас юунд нь цааргалаад байдаг юм бол ?

    Хариулах
  • 103.57.94.203
    2023/12/23

    Бүх юмыл мэдэж байгаа хүнийг үг хэлүүлдэггүй нь ямар нэг учир бна да Ард түмэн үнэнийг мэдэж чадсангүй Ажнай Адьшаа Адьяасүрэн гурвыг нэрлэлээ Өөр нэг хүнАмгалан гэх бүсгүй Нүүрсний Сонсголын нэр гарсан4 хүн энэ дөрвөөс өөр хүн алга шивЭнэ бол мөсөн уулын оройг харуулаад орхив шив Цаааших нь юуг ч харуулсангүй Энэ дээр нэр гарч асуугдсан хүмүүсээс өөр хүн байхгүй гэж үү

    Хариулах
  • 66.181.177.191
    2023/12/23

    Нэлээн сайн бичдэг хүн хөлсөлжээ

    Хариулах
    • 203.23.199.181
      2023/12/24

      ugaasaa mundag hun , tolgoi saitai mundag

  • 66.181.178.22
    2023/12/23

    Хэлэх юм байгаа бол хэлээч дээ. Их зүйл бий гэх.

    Хариулах
    • 202.126.88.233
      2023/12/24

      хулгайч нар айгаад үнэнийг хэлүүлэхгүй хорьчоод баыгааздээ данхан толгойт өарөө нүүрсчиншдээ....

  • 66.181.181.63
    2023/12/23

    ёстой хэнд ч итгэхэд хэцүү болсон цаг шүү.

    Хариулах
  • 139.5.218.58
    2023/12/23

    үнэнээ хэлээд үхэх сэхэхээ үз..үнэн үлдэнэ шүү..

    Хариулах
    • 202.126.89.241
      2023/12/24

      Ene nuursnii hulgai gedeg zuil chini hun buhen oroltssiin bishuu unuruu geed

  • 59.153.114.11
    2023/12/23

    прокурорт хаяглаад төрийн хулгайчуудыг шалгуул нээлттэй гомдол мэдүүл ард иргэд мэдэж авч хянаж байг

    Хариулах
  • 202.126.88.138
    2023/12/23

    чи бол төгс төгөлдрсөн сайн хулгайч. Ийм жүжиг тавьж байхаар үхчихсэн чинь дээр шүү. Хичнээн аылын боломжийг энэ хэдэн жил хулгайлав цаад эзэдтэйгаа. Чи цаадуулаа хэлэхгүй л дээ жүжигчин гуай.

    Хариулах
    • 203.23.199.181
      2023/12/24

      yaj medeed huniig ingej helj bnaa. Hun gedeg muuhai umdaa. uudgui 2 nuurtei. mundag udirdahch gej boddog

    • 66.181.187.158
      2023/12/24

      Чи хулгайлсныг нь сайн мэдэж байгаа бол хамсаатан байхнээ.

    • 66.181.161.152
      2023/12/23

      Чи хү н үхүүлдэг хэн юм .чаддагийн бол нэр усаа бичээд ил цагаан гараад ир за юу