"Нээлттэй Төв аймаг" уулзалт, форум 10-р сарын 13, 14, 15-нд болно

info@yellow.mn
2023/10/11

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Хот хөдөөгийн сэргэлт бодлого”-ын хүрээнд “Нээлттэй Төв аймаг” форум энэ сарын 13, 14, 15-ны өдрүүдэд Төв аймгийн Зуунмод суманд болох гэж байна. 

Улаанбаатар хотоос 45 км зайтай, Олон улсын чанартай хурдны зам, орон нутгийн чанартай хатуу хучилтай замаар бүрэн холбогдсон байдал. Улаанбаатар хоттой баруун зүүн талаараа хатуу хучилттай замаар шууд холбогддог. Хэнтий, Говь-Сүмбэр, Дундговь, Өвөрхангай, Булган, Сэлэнгэ гэсэн 6 аймагтай хиллэж байгаа нь Төв аймагт Засгийн газрын хэрэгжүүлж буй Хөдөөгийн сэргэлт бодлого хэрэгжихэд хамгийн дөт боломжийг олгож байгаа юм. Авто замаас гадна Чингис хаан олон улсын нисэх буудал тус аймгийн нутаг дэвсгэрт байрладаг. 135 км урт Богдхан төмөр замтай болно гээд зам тээврийн салбар тус аймаг хөгжих бүх боломжийг олгож байгаа юм. 

Форумын үеэр: 

- “Нийлүүлэгч аймгаас үйлдвэрлэгч аймаг” сэдэвт төр хувийн хэвшлийн түншлэлийн хөрөнгө оруулалтын төслүүдийн танилцуулга

- Төв аймагт үйлдвэрлэсэн брэнд бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа

- “Нээлттэй сум – Нутгаа зорьё” сэдвийн дор тус аймгийн 27 сумын өдөрлөг

- “Төв аймаг – Аялал жуулчлалын бүс нутаг” нээлттэй өдөрлөг

- “Нээлттэй ажлын байр”-ны өдөрлөг

- Төрийн байгууллагуудын “Нээлттэй өдөрлөг” тус тус зохион байгуулагдана.  

Төв аймаг нь Монгол Улсын нийт хүн амын талаас илүү хувь нь амьдарч байгаа Улаанбаатар хотыг хүнсээр хангадаг, Үндэсний үйлдвэрүүдийг түүхий эдээр хангадаг, Хөдөө аж ахуйн стратегийн бүтээгдэхүүний гол үйлдвэрлэгч аймаг юм. 

Хөгжлийг тэтгэсэн дэд бүтэц, бүтээн байгуулалт өрнөж Хөшигийн хөндийн олон улсын нисэх онгоцны буудал баригдаж ашиглалтад орсон төдийгүй Богдхан төмөр зам, Эдийн засгийн чөлөөт бүс, Шинэ Зуунмод хот байгуулах Үндэсний хэмжээний томоохон төслүүд хэрэгжиж байгаа нь Улаанбаатар хот дахь хүн амын хэт төвлөрлийг өөртөө татах боломж бүрдээд байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна