​ХХБ-ны гүйцэтгэх захирал О.Орхоныг Монгол Улсын хилээр гарахыг хоригложээ

Т.Ганцэцэг
2023/08/18

ХХБ-ны гүйцэтгэх захирал О.Орхоныг  Монгол Улсын хилээр гарахыг хориглох шийдвэр гаргасан байна. Тодруулбал, О.Орхонг Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан буюу эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татсан билээ. Ийнхүү түүнд өмнө нэг тэрбум төгрөгийн барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг авсан. Тэгвэл  хариуцлагын асуудлыг  өөрчилж түүнд хилээр гарахыг хязгаарлах арга хэмжээ авхуулах тухай санал ирүүлснийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнөөдөр хэлэлцэж уг шийдвэрийг гаргажээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна