Хотын дарга Д.Сумъяабазар халтирч унасны улмаас яаралтай хагалгаанд оржээ гэх мэдээлэл цахим орчинд түгээд байгаа юм. Тэгвэл үүнтэй холбоотойгоор НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Г.Хонгорзул “Улаанбаатар хотын Захирагч бөгөөд Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар спортын бэртэл, гэмтлийн улмаас яаралтай заалтаар 2023 оны 2 дугаар сарын 1-нд мэс засалд орсон.
Иймд хувь хүний эрүүл мэндийн байдлыг хүндэтгэн үзэж, буруу ташаа мэдээлэл түгээхгүй байхыг хүсье” хэмээн залруулга гаргажээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна