“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛЛОО

info@yellow.mn
2022/04/23

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 08:00-10.00 хооронд Өмнөговь аймаг, Цогтцэций сум дахь уурхай салбар, Цанхи хотхонд боллоо. Засгийн газрын холбогдох шийдвэр, Санхүүгийн зохицуулах хорооны журам, зөвлөмжид заасны дагуу ”Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг мэдээллийн технологийн шийдэл ашиглан зайнаас цахим хэлбэрээр зохион байгуулж,  хувьцаа эзэмшигч иргэдэд компанийн www.ett.mn хаяг “Live” цонх, www.facebook.com -ийн “1072 Хувьцаа Мэдэээллийн төв” хуудсаар шууд дамжуулан, санал хүсэлтийг 1800-1072 утсаар болон компанийн албан ёсны сошиал хаягаар авч, ил тод нээлттэй явуулсан. Хуралд тус компанийн төрийн эзэмшлийн хувьцааг эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч, саналын эрх бүхий төлөөлөгч болон компанийн удирдлагууд оролцлоо.

Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2021 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн удирдах зөвлөлийн дүгнэлтийг батлах, Ногдол ашиг хуваарилахгүй тухай шийдвэрийг танилцуулах,  Компанийн дүрэмд оруулах өөрчлөлт, Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох болон Компанийн “А6-20” 2021-2025 онд хэрэгжүүлэх дунд хугацааны бизнес төлөвлөгөө, урт хугацааны стратеги төлөвлөгөөг танилцуулах асуудлуудыг тус тус хэлэлцсэн байна.

Дэлхий нийтээр тархсан Ковид-19 цар тахлын дэгдэлтээс үүдэлтэй хилийн хорио тогтоосноор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрсний экспорт огцом буурсан боловч эрдлийн үеийн төлөвлөгөөг хэрэгжүүлсэнээр 2021 онд 1.1 их наяд төгрөгийн борлуулалтын орлоготой ажиллаж, улсын төсөвт 420.6 тэрбум төгрөгийн татвар хураамжийг төвлөрүүлж, 110.7 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна.   Тайлант хугацаанд Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын төслүүд, Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор “Тавантолгой түлш” ХХК-д шаардлагатай  санхүүжилт болон холбогдох бусад томоохон төсөл, хөтөлбөрүүдийн санхүүжилтийг төр, засгийн шийдвэрийн дагуу үе шаттайгаар шийдвэрлэж ажиллажээ. 

Цаашид компанийг хөгжүүлэх “А6-20” 2021-2025 оны бизнес төлөвлөгөөг хэрэгжүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн  үйлдвэрлэх, олон улсын нүүрсний зах зээлд өрсөлдөх чадварыг сайжруулахад чиглэсэн дэд бүтэц, бүтээн байгуулалтын төслүүдийг эрчимжүүлж, Монгол Улсын Их Хурлаас баталсан Шинэ сэргэлтийн бодлого, Монгол Улсын Засгийн газраас баталсан “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10.0 (арван) их наядын цогц төлөвлөгөө”-г хэрэгжүүлж, хөрөнгө оруулалтын үр өгөөжийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна