Монголын нэрт соён гэгээрүүлэгч, Төрийн соёрхолт, ардын багш Шаравын Чоймаа таалал төгслөө.
Тэрбээр их сургуулиа төгссөнөөс хойш өөрийн амьдралын цаг мөч бүрийг их сургуулийнхаа эрдэм судлалыг хөгжүүлэх үйлсэд зориулж олон мянган шавь нарыг бэлтгэн гаргасан эрхэм юм. Мөн Монголын ард түмэндээ телевиз, радиогоор Монгол бичгийн хичээлийг зааж, монголчууд нийтээрээ босоо бичгээ сурч, эзэмшихэд онцгой гавьяа байгуулсан билээ.
Талийгаачийн гэр бүл, төрөл төрөгсөд, шавь нарт нь гүн эмгэнэл илэрхийлье.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна