Өчигдөр орой АТГ-аас гүйцэтгэх ажиллагаа явуулж УИХ-ын гишүүн асан Ж.Батзанданг баривчилсан. Тэгвэл хуулийн байгууллага түүнийг 12.6 тэрбум төгрөгийн зээлийн хэргээр ийнхүү баривчилжээ.
УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан нь өөрийн туслах, Шинэ намын дэд дарга Г.Аюулгүйгээр дамжуулан Хөгжлийн банкны дамжин зээлдэгч буюу Капитал банкнаас хоёр компаниар дамжуулан 12,6 тэрбум төгрөгийн зээл аваад Капитал банкыг дампуурлахад нөлөөлсөн хэрэгт буруутгагдсан байна.
Г.Аюулгүй нь Ж.Батзанданг УИХ-ын гишүүн болсноос 7 сарын дараа Капитал банкнаас 12.6 тэрбум төгрөгийн зээл авч, УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөхөөс нь 6 сарын өмнө компаниудаа дампууруулсан гэдэг мэдээлэл байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна