“Тэмүүжин өрлөг” сургуулийн захирал Д.Бат-Эрдэнэ, С.Лхагвадулам нарыг баривчлан саатуулжээ

info@yellow.mn
2022/09/27

ЕБС-ын 2022-2023 оны хичээлийн жилийн элсэлттэй холбогдуулан Боловсролын сайд, Хууль зүйн сайд нар ямар нэгэн асуудал гаргуулахгүйгээр элсэлтийг зохион байгуулахаа амалж байв. Тэгвэл үүнтэй холбогдуулан хууль хяналтын байгууллагуудаас нийслэлийн хэмжээний ерөнхий боловсролын сургуулиудад хамтарсан хяналт, шалгалтын ажлыг хийжээ.
 
Энэ хүрээнд өчигдөр буюу 2022.09.26-ны өдрийн даваа гаригт Цагдаагийн байгууллагаас хэд хэдэн ерөнхий боловсролын сургуулиудын захирлуудыг саатуулан шалгаж эхэлсэн байна.
 
Тухайлбал, Нийслэлийн ерөнхий боловсролын 84 дүгээр сургуулийн захирал С.Лхагвадулам болон Үндэсний батлан хамгаалах их сургуулийн харъяа “Тэмүүжин өрлөг” ерөнхий боловсролын сургуулийн захирал хурандаа Д.Бат-Эрдэнэ нарыг саатуулагдсан гэх мэдээлэл байна.
 
ЕБС-ийн 84 дүгээр сургуулийн захирал нь 2022-2023 оны хичээлийн жилийн нэмэлт элсэлт нэрээр тойргийн бус хүүхдүүдийг хандивын анги гэх нэрийн дор сургуульд оруулж эцэг, эхчүүдээс мөнгө авсан бол “Тэмүүжин өрлөг” сургуулийн захирал нь Батлан хамгаалах салбарын эрх мэдэлтэй генерал, хурандаа нарын хүүхдүүдийг ямар нэгэн шалгалт журамгүйгээр оруулж харин ардын хүүхдүүдээс хандивын мөнгө авсан гэх баримтын мөрөөр шалгаж эхэлсэн байна.
 
С.Лхагвадулам, Д.Бат-Эрдэнэ нар нь одоо хорих 461 дүгээр ангид саатуулагдаад байгаа юм.



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.160.112
    2022/09/28

    Тэмүүжин өрлөгө шалгалт аваад 30хүүхдээр таслана гэж анх хэлсэн. Миний 28 д байсан. Монгол хэлний шалгалтанд бүр 2оор гарсан тэгэхэд 26 аар тасалсан гээд тэнцүүлээгүй. Хахууль авсан хүүхдүүдээ оруулах гээд ийм балиар юм хийсэн юм байна л даа

    Хариулах
  • 122.201.24.170
    2022/09/27

    зөв ш дээ. шалгах хэрэгтэй. 600 700 хүүхдээс 30д хүүхэд авсан. хандивын анги гэж байга .аманда орсон мөнгөө хэлнэ. шуналын тулам

    Хариулах
  • 203.17.23.184
    2022/09/27

    УИХ ын гишүүдийг бүгдийг нь шалгах нь зөв захиралууд хорьж байхаар

    Хариулах
  • 192.82.69.73
    2022/09/27

    За ашгүй дээ. Сургууль цэцэрлэгийн захирал дарга нар бүгд шуналын туламнууд. Сайн шалгаад байгаарай их юм гарна даа

    Хариулах