Э.Жононбаярын авлигын схем илчлэгдлээ!

info@yellow.mn
2022/09/27

Монгол Улсын шатахууны зах зээлийг базаж, ноёрхож байгаа нэгэн бол “Трафигура” гэх тодотголтой Э.Жононбаяр юм. Сайнаар гэхээсээ саараар олонд танигдах болсон мань эр бидний амин зуулгын шалтгаан, улсын маань стратегийн бүтээгдэхүүн болсон шатахуунаар "оролддог” таагүй үйлдэлтэй нэгэн юм.

Тэртээ 2015 онд онцгой албан татварын хувь хэмжээг нэмж тогтоосноос хойш керосин, нафта, мазут, МДО гэх нэмэгдэл бүтээгдэхүүн хольсон хуурамч шатахууны бизнес огцом нэмэгдсэн байна. Хуурамч шатахууны түүхий эд болох керосин, нафтад онцгой албан татвар тогтоодоггүй. Мөн оруулж ирэхэд ямар нэгэн зөвшөөрөл шаарддаггүй аж. Хэдийгээр дээрх түүхий эдэд хориг тавих, эс бөгөөс онцгой албан татвар ногдуулах нь зүйтэй гэх санал хаа нэг чих дэлсдэг ч төдийлөн авч хэлэлцдэггүй. Тиймдээ ч жил ирэх тусам тухайн бүтээгдэхүүний импортлох тоо хэмжээ жилээс жилд нэмэгдсээр байна. Өөрөөр хэлбэл, шатахууныг дээрх бодисуудаар шингэлэн найруулж, арвижуулаад чанаргүй, хуурамч шатахуун болгож Өмнөговь, Дорноговь, Дорнод гэх алслагдсан, уул уурхайн стратегийн ач холбогдолтой газруудад шахдаг байна. 

Хуурамч шатахууны Монгол дахь сүлжээг Э.Жононбаяр нь аль хэдийн байгуулаад амжжээ. үүнд нь "Трафигару монголия”, "Транс гайд”, "Зууннайман ойл”, "Ай Си Ай Си”, "Петролиум продакшн” зэрэг томоохон түлш импортлогч худалдан борлуулагч аж ахуйн нэгжүүд байдаг. Тухайлбал "Трафигару монголия” компанийн захирлаар ажиллаж байсан Эрдэнэсүрэнгийн Жононбаяр одоо “Ай Си Ай Си” компанийг удирддаг. Түүний мэдэлд "Транс гайд”, “Ви эйс ойл”, “Лекс ойл”, “Зууннайман ойл”, “Ди Жи Ти Зэт” зэрэг компани байдаг гэх мэт нэг удирдлагын дамжлагатай. Түүнчлэн  керосин, нафтагийн наймаанд толгой цохьдог “Хармөрөн импекс” гэж компани бий. Мөн Газрын тосны бүтээгдэхүүний үйлдвэрлэхээр байгуулагдсан "Петролиум продакшн” компанийн эзэмшигчээр Оросын холбооны улсын иргэн Саваськов  Борис, Монгол Улсын иргэн Цэрэндоржийн Отгонбаатар, “Гүүд фючер” компаниуд бүртгүүлжээ. 

Ингээд зогсохгүй эрүүгийн нөлөө бүхий этгээд гэгддэг Дамбын Хишгээгийн нэр дээр “Моодун трэвл”, “Моодунхаан”, “Моодун Эрдэс”, “Моодун хурд клуб”, “Монголиа авиашин фүел”, “Петро Ойл Трейд” зэрэг хэд хэдэн компанийг хүртэл үүсгэн байгуулаад нисэхийн салбарт хүртэл хуурамч шатахууныг нийлүүлэхээр гар дүрж эхэлсэн гэгддэг.

Монголын шатахуун хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах холбооноос Э.Жонбаярын “Ай Си Ай Си”, "Петролиум продакшн”, “Зууннайман ойл” компаниуд 2020-2021 онд 700 мянган тонн керосин, нафта зэрэг шатахууны нэмэлт бүтээгдэхүүнийг оруулж ирсэн, Монгол Улсын хилээр оруулж ирэхдээ Гаалийн ерөнхий газрын томоохон даргаар ажиллаж байсан Эрдэнэсүрэн буюу Жононбаярын ээж нь нөлөөлж татвар төлөөгүй, оруулж ирсэн керосин, нафта зэргийг шатахуунтай хольж хуурамч шатахуун хийж зараад иргэдийг хохироосон шалгуулсан боловч ямар ч үр дүнд хүрээгүй тэгж ингэсхийгээд хэрэг нь замхарсан.

Тэрээр одоо хуулийн байгууллагад ажилладаг найзуудтайгаа гадаадад аялан, хууль бус мөнгөөрөө хувийн онгоц, нисдэг тэрэг, Lamborghini унаж зугаалсаар байна.

“Жонон”-той хууль хяналтын байгууллага шат шатандаа тэмцэх цаг нь болоогүй юу, юу ч хийлгүй чимээгүй суусаар байх уу. Шинэ тэрбумтан маань авлигыг баруун солгойгүй, сая сая доллараар цацаж өөрийгөө хамгаалуулдаг ажээ. 

За хууль хяналтын байгууллагыг ч ингээд авлигаар болдог байх гтэл тэгвэл бусад бизнесийн болон нөлөө бүхий этгээдүүдээс хэрхэн яаж өөрийгөө хамгаалуулдаг вэ гэхэд Дамбын Хишигээ гэх нэрээр бидэнд танил зартай атамантай хамгаалуулах гэрээтэй ажилладаг гэнэ.

Э.Жононбаярыг сүүдэр шиг дагадаг 2 залуу байдаг тэр нь Дамбын Хишигээгийн шоронд байхдаа харж ханддаг байсан 2 дүү нь гэнэ ингээд хэдэн сая долларын гэрээгээр тухайн 2 хамгаалагч нь үхэн хатан хамгаалж явдаг гэнэ дээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна