Халдашгүй байдлын дэд хорооны гишүүд авилгын хэрэгт шалгагдаж байгаа 4 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзлээ

Т.Ганцэцэг
2022/04/29

Хөгжлийн банкны хэрэгт нэр холбогдсон УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Х.Ганхуяг, Г.Амартүвшин, Н.Алтанхуяг нарыг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх тухай саналыг Улсын Ерөнхий прокурорын зүгээс УИХ-ын даргад өргөн барьсан.

Тэгвэл УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо уг асуудлаар өнөөдөр хуралдаж, УИХ-ын нэр бүхий дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэдэг дээр санал нэгджээ. 

УИХ-ын халдашгүй байдлын дэд хороонд УИХ-ын гишүүн Н.Энхболд, Б.Бат-Эрдэнэ, Ц.Мөнх-Оргил, Сү.Батболд, С.Бямбацогт нарын гишүүд багтдаг юм.

Нэр дурдагдсан дөрвөн гишүүний хэргийг мөрдөн шалгах явцад УИХ-ын гишүүний бүрэн эрх нь саад учруулж байна гэж үзсэний үндсэн дээр Ерөнхий прокурор тэдний бүрэн эрхийг түдгэлзүүлэх  тухай саналаа УИХ-д хүргүүлээд байсан юм.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.160.45
    Өчигдөр

    Хариулах
  • 202.126.90.67
    2022/04/30

    Халдашгүй байдлын дэд хороо гэгчид бгаа хэд нь өөрсдөө улаан луйварчид хулгайчид бгаа юм чинь яаж эрхиыг нь түдгүлзүүлэх вэ дэ..ёстой нөгөө чононд хонь хадгалуулсан гэгчийн үлгэрийн баатрууд бна ш дэ....Ккк

    Хариулах