Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн албан тушаалаа урвуулан ашиглаж, төрсөн дүүгийнхээ компани руу төрийн 1.7 тэрбумыг гулгуулжээ

info@yellow.mn
2022/04/27

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн 2013-2016 онд Хадгаламжийн даатгалын корпорацын гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, төрд онц их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй баримтыг дэлгэж байна.

Б.Лхагвасүрэн ашиг сонирхлын зөрчилтэй тушаал гаргаж төрсөн дүүгийнхээ бизнесийг дэмжжээ!  

Б.Лхагвасүрэн нь Хадгаламжийн даатгалын корпорацын гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа буюу 2016 оны 08 дугаар сарын 30-ний өдөр “Шууд гэрээ байгуулах тухай” 43 тоот тушаалыг гаргажээ.

Уг тушаалд, “Оффисын байрны түрээсийн үнийн санал ирүүлсэн гурван байгууллага нь бүгд корпорацын 2016 оны оффисын байрны түрээсийн төсөвт өртгөөс өндөр байсан тул хамгийн бага үнийн санал ирүүлсэн бөгөөд илүү тохиромжтой талбайн зохион байгуулалтын санал ирүүлсэн “Сүмт-Өргөө” ХХК-ны “Санроуд” оффисын 2 болон 3 давхрын нийт 716 м2 талбайг нэг жилийн хугацаагаар түрээслэх гэрээ байгуулахыг зөвшөөрсүгэй” гэдэг зүйл дурдагджээ.

Ингээд дээрх тушаал гарснаас нэг хоногийн дараа буюу 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр “Хадгаламжийн даатгалын корпораци” ТӨҮГ болон “Сүмт-Өргөө” ХХК нар “Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт орших “Нарны зам 91”-т байршилтай “Санроуд” барилгын 2 болон 3 давхрын нийт 716 м2 талбайг оффисын зориулалтаар хөлслүүлэх, хөлслөх гэрээг байгуулж, баталгаажуулжээ.


Ингэхдээ нэг кв.м талбайн сарын төлбөрийг 30,000 /гучин мянган төгрөг/, нийт 716 м2 талбайн төлбөрт сар тутамд 21,480,000 /хорин нэгэн сая дөрвөн зуун мянган төгрөг/ байна гэж харилцан тохиролцсон байна.

Хамгийн сонирхолтой нь Б.Лхагвасүрэнгийн тушаалаар Хадгаламжийн даатгалын корпорацад 716 м2 оффисын талбай түрээслүүлэх гэрээ байгуулсан “Сүмт-Өргөө” ХХК нь түүний төрсөн дүү Бядран овогтой Лхагвадоржийн компани байжээ.


Ашиг сонирхлын зөрчил нэвт үнэртсэн энэхүү гэрээгээр “Сүмт-Өргөө” ХХК нь Хадгаламжийн даатгалын корпорацад оффис түрээслүүлснийхээ төлбөрт 2016 онд 85,000,000 төгрөг, 2017 онд 257,760,000 төгрөгийг төрийн өмчөөс авчээ.

Тухайн үед энэхүү түрээсийн гэрээнд Хадгаламжийн даатгалын корпорацыг төлөөлж гүйцэтгэх захирал Б.Лхагвасүрэн, “Сүмт-Өргөө” ХХК-ийг төлөөлж “гүйцэтгэх захирал” гэх ажилтай Г.Түвшинтөгс нар гарын үсэг зурж баталгаажуулсан байх аж.

Төрсөн ах дүүс нэг гэрээнд гарын үсэг зурах нь улаан цайм ашиг сонирхлын зөрчил үүснэ гэж болгоомжилсон учраас түрээслэгч тал буюу “Сүмт-Өргөө” ХХК Г.Түвшинтөгс гэгчийн гарын үсгийг ашигласан нь энэ бололтой.

Түүнчлэн өөр нэг хачирхалтай баримт байгаа нь Б.Лхагвасүрэн дээрх гэрээ батлагдсанаас нэг хоногийн дараа буюу 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 47 тоот тушаал гарган гүйцэтгэх захирлын албан тушаалаас өөрийгөө чөлөөлж, үүнээс хэдхэн хоногийн дараа Монголбанкны дэд ерөнхийлөгчийн суудалд заларчээ.

Б.Лхагвасүрэнгийн дүү Б.Лхагвадоржийн компани өнгөрсөн хугацаанд Хадгаламжийн даатгалын корпорацаас 1,7 тэрбумыг түрээсийн төлбөрт авчээ!

Б.Лхагвасүрэнгийн дараа Хадгаламжийн даатгалын корпорацын гүйцэтгэх захирлаар томилогдсон Х.Бум-Эрдэнэ болон С.Баатарсүрэн нарын үед ч “Сүмт-Өргөө” ХХК-ийн гэрээ сунгагдсаар өнөөг хүрсэн нь гайхаш төрүүлдэг. Тухайлбал,  2017 оны 09 дүгээр сарын 08-ний өдөр “Сүмт-Өргөө” ХХК болон “Хадгаламжийн даатгалын корпораци сан” нар Б.Лхагвасүрэнгийн үед байгуулагдсан өмнөх гэрээг дахин нэг жилээр сунгаж шинэчлэн байгуулжээ.

Ингэхдээ түрээсийн төлбөр, талбайн хэмжээ болон гэрээний бусад нөхцөлийг хэвээр үлдээсэн байдаг бөгөөд түрээслэгч талыг төлөөлж Хадгаламжийн даатгалын корпораци сангийн гүйцэтгэх захирал Х.Бум-Эрдэнэ, түрээслүүлэгч талыг төлөөлж, “Сүмт-Өргөө” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Лхагвадорж нар гарын үсэг зурж баталгаажуулсан байна.



Энэ гэрээнд Б.Лхагвасүрэнгийн төрсөн дүү Б.Лхагвадорж өөрийн биеэр гарын үсэг зурж, өмнөх гэрээнд гүйцэтгэх захирал нэрээр гарын үсэг зурж байсан Г.Түвшинтөгс гэгч энэ удаад “Сүмт-Өргөө ХХК”-ийн менежер болон өөрчлөгдсөн болохыг дараах баримтаас харж болно.


Товчхондоо бол, одоогийн Монгол банкны ерөнхийлөгч, тухайн үеийн Хадгаламжийн даатгалын корпораци сангийн гүйцэтгэх захирал Б.Лхагвасүрэнгийн ашиг сонирхлоор түүний төрсөн дүү Б.Лхагвадоржийн “Сүмт-Өргөө” ХХК нь Хадгаламжийн даатгалын корпораци сантай түрээсийн гэрээ байгуулснаар;

-2016 онд 85,000,000 ₮

-2017 онд 257,760,000 ₮

-2018 онд 283,536,000 ₮

-2019 онд 283,536,000 ₮

-2020 онд 364,914,000 ₮

-2021 онд 446,292,000 ₮ буюу өнгөрсөн зургаан жилийн хугацаанд төрийн өмчийн корпорацид оффис түрээслүүлж 1,721,038,000 /нэг тэрбум долоон зуун хорин нэгэн сая/ төгрөгийн ашиг орлого олжээ.



Б.Лхагвасүрэнгийн зүгээс 2016 онд төрсөн дүүгийнхээ компанитай байгуулсан түрээсийн гэрээ өнгөрсөн хугацаанд яагаад цуцлагдаагүй өнөөг хүрсэн бэ гэдгийн цаана мөн л Б.Лхагвасүрэнгийн нөлөө байсан болох нь харагддаг. Учир нь Хадгаламжийн даатгалын корпорацын /ХДК/ Үндэсний хорооны даргаар Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч томилогдон ажилладаг журамтай аж. Үүнийг Б.Лхагвасүрэн тус корпорацын гүйцэтгэх захирлын ажлаа өгөөд Монгобанкны тэргүүн дэд ерөнхийлөгч болон ХДК-ын Үндэсний хорооны даргын ажлыг хавсран гүйцэтгэх болсон тухай баримт баталдаг.

Улмаар Б.Лхагвасүрэн Монголбанкны ерөнхийлөгчөөр дэвшин томилогдсоны дараа тус корпорацын Үндэсний хорооны даргын үүрэгт ажлыг одоогийн Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөн хүлээн авсан байна.

Хадгаламжийн даатгалын корпораци нь Сангийн яамны харьяанд байдаг мэт харагдавч Монголбанкнаас шууд хамааралтай болох нь эндээс харагдаж байна.

Тиймээс Монгол банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн зүгээс энэ мэтчилэн албан тушаалаа урвуулан ашиглаж, төрсөн дүүгийнхээ бизнесийг төрийн мөнгөөр дэмжиж 1,7 тэрбумыг түрээс нэрээр гулсуулсан энэхүү үйлдлийг хууль хяналтын байгууллага шалгаж, Б.Лхагвасүрэнд хариуцлага тооцох нь зүйтэй болов уу.

ЭХ СУРВАЛЖ: YELLOW.MN



Сэтгэгдэл (14)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.25
    2022/04/29

    Хүний байранд байгаа бол түрээсийн төлбөр төлөх бус уу.

    Хариулах
  • 66.181.161.58
    2022/04/29

    Оффисын үнийн хувьд хямд л юм. Тэнгэрт хадсан үнэтэй гэрээ байсан бол бас хардаж сэрдэхсэн. Өөрийн байргүй бол хаана ч түрээсэлсэн түрээсийн төлбөрөө төлөх нь тодорхой л асуудал.

    Хариулах
  • 66.181.160.79
    2022/04/28

    Энэ нөхрийн хадгаламж зээлийн хоршоонуудыг олж илэрүүлээчээ

    Хариулах
  • 64.119.27.23
    2022/04/28

    Ийм гэмт хэрэгтэнүүдийг төрд шургалуулсан улс төрийн намыг орой дээрээ залсаар байх уу?энэ ариун явдал мөн үү?шудрага ёс ярих гэж байгаа бол эндээс ажлаа эхлээгүй цагт ямард үр дүнд хүрэхгүй

    Хариулах
  • 122.201.31.65
    2022/04/28

    Энэ их хохирлыг нэн даруй төлүүл МАН ынхнаас шаардаж байна бухимдаж бна үнэхээр энэ хулгайчдаас үнэхээр залхаж бна

    Хариулах
  • 192.82.73.188
    2022/04/27

    Ийм хүнээр Монгол банкийг удирдуулсаар байх уу!!! Боловсон хүчингүй болсон уу, эсвэл энэ хүнээр удирдуулах гарцаагүй шаардлага НАМ д нь байна уу?!

    Хариулах
  • 202.126.90.23
    2022/04/27

    Хөгийн луйварчин шдээ. их дээрэлхүү шэж үнэн. бөөн авилгалын сүлжэн. эгч нь гэж нэг аашны тулам хөгийн хэрүүлч архичин авгай байдаг. Нөхөр нь сонгуулийн ерөнхий хорооны дарга. бөөн авилгал шунал шд. новш гэж

    Хариулах
  • 66.181.161.24
    2022/04/27

    Naad Лхавгадорж чинь Сандуйтай нийлж зогсоолгүй байшин барьдгаараа алдартай. Номын сангийн урд талын маззи гээд шилэн байшин, нарны замын санроуд, хануул тауэр гээд дандаа авилгын мөнгө, угаасан, газрын наймаачид шуналын хүүдийнүүд шүү. Бас Хоумплазаг цуг эзэмшдэг энхамаглан гэж нөхөр бий. Монголбанкны хяналтын зөвлөлд байгаа. Дандаа холбоо сүлбээтэй. Лхавгадоржийн охин нь бас Монголбанкинд байгаа жинхэнэ шоронд орох ёстой аймаар дээрэлхүү, хүмүүс шүү. Улсын газар мөнгийг, дамаа монголбанкыг хувийн гэр бүлийн компани болгож байгаа сүүлийн үед хэт баяжиж байгаа хүмүүс

    Хариулах
    • 202.21.103.170
      2024/04/02

      Ямар сайн мэддэг юм бэ. Би бүр ганц нэгийн мэдэхгүй юм гарч байна. Их л ойрын хүн бичиж дээ.

  • 66.181.190.121
    2022/04/27

    Манай албан тушаалтнууд өлбөрч үхэх гэж байгаа аятай үнэн саак юмаа.Юу ч гэхэв дээ.Энэ нөхөрт албан тушаал зохихгүй этгээд гэж үзэж байна.Араасаа хэл амтай нөхдүүд төрд хэрэггүй ээ.Зайлуулья.

    Хариулах
  • 49.0.136.24
    2022/04/27

    Пээ ямар юм бэ..Татварын хэдэн төгрөг нь ингээд л дуусдаг юм байна...Албан тушаалаа урвуулан ашиглана гэдэг нь энэ дээ...Хүүхэд нь хөгжлийн банкинд ажилладаг мөн биздээ

    Хариулах
  • 202.126.89.135
    2022/04/27

    Хэзээний ажил хийдэггүй мэдлэг чадвараар сул ,идэж уухын дон туссан хүнийг олоод этх мэдэлд томилчих юмаа түүнийг томилуулахад УИХ гишүүн хөвсгөлийн Мөнхбаатар их үүрэгтэй оролцсон доо

    Хариулах
  • 66.181.161.127
    2022/04/27

    Идэж ууж ханахгүй пизтаакууд юмаа.

    Хариулах
  • 202.9.40.66
    2022/04/27

    Жинхэнэ албан тушаалын хэрэг байна даа. Өөрийн хамаарал бүхий этгээддээ давуу эрх олгосон, албан тушаалаа урвуулсан хэргээр шалгавал дээлээ нөмрөх нь гарцаагүй.

    Хариулах