Сэлбэ голын ундарга дээр байшин барьсан иргэний газар эзэмших эрхийг цуцлах санал хүргүүлжээ

info@yellow.mn
2022/04/26

Нийслэлийн Сүхбаатар  дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр Хандгайтын аманд буюу Сэлбэ голын усны ундарга дээр энэ сарын сарын 11-ний өдөр  байшин барьж эхэлсэн тухай мэдээлэл цахим орчинд цацагдсан. Тэгвэл тухайн нутаг дэвсгэрийг хариуцсан байгаль хамгаалагч, Экологийн цагдаагийн албатай хамтран газар дээр нь ажиллаж, зөрчил илэрснийг арилгах зорилгоор дараах арга хэмжээг авч ажиллажээ. Үүнд:

Хандгайтын аманд байшин барьж байсан иргэн “Э”-ийн газар эзэмших гэрчилгээг цуцлах, чөлөөлөх асуудлыг тус дүүргийн Газар зохион байгуулалтын албанд хүргүүлж, үйл ажиллагааг зогсоожээ. Мөн ойн сан бүхий газарт хориглох үйл ажиллагаа явуулсан иргэн Э-д зөрчлийн хэрэг нээсэн байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна