Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийн талаар байр сууриа илэрхийлэв.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ талаар "Д.Эрдэнэбилэг гэдэг хүн төрд гомдож байна гэж хэлсэн байна. Үүнийг би ойлгохгүй байна. Яагаад гэвэл Д.Эрдэнэбилэг өөрөө төр байсан. Шулуухан хэлэхэд, Д.Эрдэнэбилэг тухайн үеийн Ерөнхий сайд, УИХ-ын дарга, ерөнхий шүүгч, улсын ерөнхий прокурор, Тагнуулын Ерөнхий газрын дарга, Монголбанкны ерөнхийлөгч, Хөгжлийн Банкны бүх удирдлагыг томилсон. Хоёр намыг ч хоёуланг нь удирдаж байсан. Эрдэнэт, Монголросцветмет, Дархан, Хөтөл, Бор-Өндөр, Багануурыг хууль бусаар авсандаа гомддоггүй юм бол гомдох эрхтэй хүн биш.
Д.Эрдэнэбилэг энэ асуудалд олон оролцогч байгаа гэж хэлж байна билээ. Би нэвтрүүлгийг нь харсан. Энд бүх хууль хяналтын байгууллагынхан, шүүгчид байсан. Үүнийг ТЕГ-ын дарга нь удирдан зохион байгуулсан. Харин одоо Засгийн газар хууль ёсны бизнесийн төлөө зогсож байна. Дахин ийм систем Монголд битгий бүрэлдээсэй гэж бодож байна. Хөгжлийн Банктай холбоотой асуудалд байр сууриа илэрхийлж байна билээ. Уг нь бол зээл авсан бол төлөх ёстой. Огт төлөгдөхгүй байгаа зээлийг бид яах вэ. Олон нийт үүнийг зөвөөр ойлгоосой гэж хүсэж байна” гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.9.40.229
Сахал Эрдэнэбилэгийг байранд нь тавьсан ерөнхий сайддаа баярлалаа
Хариулах66.181.178.227
Эрдэнэбилэг гэдэг луйварчины ард Элбэгдорж байгаа нь яах аргагүй үнэн шүү . Бүлэг хулгайч. Элбэгдоржийг хамт барьж хориочээ
Хариулах202.55.188.104
Эрдэнэбилэг гэгч нь яг үнэндээ Жонхуугийн гарын амьтан
Хариулах202.9.40.229
Ард нь Женко байгаа нь тодорхой. Жолооч нь байсан этгээд шүү дээ.