Монголын эрдэмтдийн үндэсний зөвлөл, Хуульчдын холбооноос нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарын хууль бус үйлдлийн талаар Монгол Улсын Ерөнхий прокурорт шаардлага хүргүүлжээ.
Энэ талаар Монголын эрдэмтдийн үндэсний зөвлөлийн тэргүүн Ш.Түвдэнбалжир: "Нийслэлийн засаг дарга Д.Сумьяабазар 2017-2020 оны хооронд Уул Уурхай, Хүнд Үйлдвэрийн Сайдаар ажиллаж байсан. Энэ үедээ “Эрдэнэт” үйлдвэрийн 44 тэрбум төгрөг, “ЭрдэнэсТавантолгой” компанийн 27 тэрбум төгрөг, Эрүүл Мэнд, Нийгмийн даатгалын сангийн 30 тэрбум төгрөгийг өөрийн хувийн “Үндэсний Хөрөнгө Оруулалтын банк”-индаа байршуулсан.
Уг мөнгөнөөсөө 8 тэрбумыг өөртөө, 14 тэрбумыг дүү Д.Дагвадорждоо гэх мэтчилэнгээр 30 тэрбумыг зээл болгоод өөрсдөө авчихсан байдаг. Одоо хүртэл энэ нь эргэн төлөгдөөгүй. Үүнийг шалгаж өгөөч гэж 2021 оны 8-р сарын 7-нд бид АТГ-т өргөдөл өгсөн. Гэтэл бүтэн 8 сар өнгөрч байхад, АТГ-аас Эрүүгийн цагдаагийн газар луу шилжүүлчихсэн, Эрүүгийн цагдаагийн газар нь прокурор луу шилжүүлчихээд одоог хүртэл шийдэхгүй байна. Нийслэлийн МАН-ын дарга, Нийслэлийн засаг дарга болохоороо хууль үйлдэггүй юм уу? Д.Сумьяабазар өнөөдөр хотын төсвийн 800 гаруй тэрбум төгрөгийг нийслэлийн замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах зэрэг ажилд зараад эхэлчихлээ. Гэхдээ хийж буйг нь харвал түгжрэлийг бууруулах биш улам нэмэгдүүлэх ажил хийж байгаа. Өмнө нь төрийн сайд байхдаа ийм их хэмжээний мөнгийг хувийн банкаараа дамжуулаад зувчуулсан хүн өнөөдөр хотын төсвийг захиран зарцуулах үедээ ямар ч юм хийж магадгүй тул сэрэмжлүүлж байна " хэмээн ярьжээ
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна