Хувьчлал нэрээр үнэгүй авсан "Эрдэнэт Медипас" эмнэлгийг төрийн өмчид буцаан авах Засгийн газрын шийдвэр бодит ажил хэрэг боллоо.
Энэ талаар Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан “Уг эмнэлгийг хувийн хэвшилд шилжүүлэхдээ 18 жилийн гэрээ хийсэн ч нэг ч төгрөгийн төлбөр төлөөгүй. Ганцхан эмнэлэг биш 50 айлын орон сууц, авто зогсоол, тоног төхөөрөмж, эд хогшлууд шилжүүлж авсан ч өнөөг хүртэл улсад ямар ч төлбөр төлөөгүй. Үүгээр барахгүй Эрдэнэт үйлдвэрээс 2016-2022 оны хооронд 12,7 тэрбум төгрөг шилжүүлэн авсан байдаг.
Энэ мэтээр төрийн өмч үнэгүйддэг, төрийн мөнгөөр өөрийнх нь хөрөнгийг худалдаж авдаг асуудал цөөнгүй байгаа учраас эдгээрийг цэгцлэх ажилд Засгийн газар онцгой анхаарч байна” гэлээ.
Медипас эмнэлэг нь 8 тасаг, 1 төв, 7 алба, нийт 16 нэгж, 19 лабораторитай үйл ажиллагаагаа явуулж буй. Мөн бүрэн автомат үйл ажиллагаа бүхий ариутгалын тасаг, эмнэлгийн нэгдсэн IT систем, улсдаа ганц байгаа ЭХО оношлогооны аппарат бүхий Япон улсын сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр үйлчилгээ үзүүлдэг.
Түүнчлэн гадаад болон дотоодын нарийн мэргэжлийн эмч нарыг урт болон богино хугацаагаар урьж, сургалт судалгааны чиглэлээр хамтран ажилладаг юм байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна