КОВИД: Гурван иргэн нас баржээ

info@yellow.mn
2022/02/17

Сүүлийн хоногт улсын хэмжээнд 874 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ.  Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдлын тоо 460,242 болж нэмэгдлээ.

Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд

  • 464 нь Улаанбаатар хотод,
  • 410 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Уг өвчний улмаас 41-80 насны гурван иргэн нас баржээ. Өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын улмаас нийтдээ 2,080 хүн эндээд байна. Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 5,937 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 19,577 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа аж. 

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

  • Хөнгөн - 1,681
  • Хүндэвтэр – 3,685
  • Хүнд - 526
  • Маш хүнд – 45 хүн байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна