Монгол Улсын төрийн санхүүгийн хяналтын дээд байгууллага болох Үндэсний аудитын газар гэж 400 орчим хүний бүрэлдэхүүнтэй нүсэр байгууллага бий. Төсвийн мөнгийг төр болоод төрийн өмчит байгууллагууд хэрхэн зүй зохистой зарцуулж буй эсэхийг хянан шалгадаг. Гэтэл Үндэсний аудитын газрын харьяа Нийслэлийн аудитын газар шинэ оны өмнөхөн төсвийн мөнгийг хавтгайруулан шагнал нэрээр тараажээ. Нийслэлийн аудитын газрын дарга М.Эрдэнэжаргалаас энэхүү их хэмжээний мөнгөн шагналыг ямар учир шалтгаанаар тараасныг асуумаар байна.
Тодруулбал, Нийслэлийн аудитын газраас Үндэсний аудитын газрын Ахлах аудитор Д.Отгонбаярыг 10 сая төгрөгөөр, Нийслэлийн аудитын газрын Аудитор Ё.Лхагвадуламыг 21,1 сая төгрөгөөр, Нийслэлийн аудитын газрын Аудитор Г.Чулуунцэцэгийг 21,1 сая төгрөгөөр, Нийслэлийн аудитын газрын Аудитор Ж.Энхтуяаг 20 сая төгрөгөөр тус тус шагнажээ.
Энэ мэтчлэн 80 орчим сая төгрөг зүгээр л шагналд явсан гэхээр эдгээр аудитрууд лав улсаа аварсан үйл хийсэн байж таарна. Үгүй бол татвар төлөгчдийн энэ их мөнгийг шагнал нэрээр аваад сууж байх ёс зүй аудитор хүнд баймааргүй мэт.
Жилээс жилд бүтэц нь данхайж байгаа тус байгууллага өөрсдөө төсвийн мөнгийг үр ашиггүй захиран зарцуулж байхад үндсэн үүрэг болох хяналт, шалгалтын үр дүн нь бодитой эсэхэд эргэлзээ төрж байна. Жишээлбэл, төрийн албанд шинээр томилогдож ирэхээрээ өрөө тасалгааны тохижуулалт, тавилга сэлт гээд төсвийн мөнгийг хувийн мөнгө шигээ л ашигладаг дарга нарт ямар хариуцлага тооцдог вэ. Төрийн аудитын үүрэг нь ард түмний татварын мөнгийг зүй зохистой зарцуулж байна уу, үүнд чухам хэн хяналт тавиад байна, төрийн нөөцийг зүй зохистой ашиглаж байна уу гэдгийг хянах ёстой. Тэдэнд зориулан 2020 оны хавар л гэхэд Аудитын хуулийг шинэчлэн батласан. Ковидын хүнд нөхцөл байдлын улмаас эдийн засаг нь элгээрээ хэвтэж, ард иргэдийнх нь халаас хоосорч байхад Аудитын газрынхан хэдэн арван саяар нь өөрсдийгөө шагнаад сууж байна. Үүнд Төрийн ерөнхий аудитор Б.Занданбат нүдэн балай, чихэн дүлий сууж байгаа нь хачирхалтай хэрэг. Ахлах аудитор Д.Отгонбаяр бол Ерөнхий аудитор Б.Занданбатын шууд удирдлагын хүн. Аудиторууд нь их хэмжээний мөнгөөр шагнуулж байхад Үндэсний аудитын газрын дарга нь мэдээгүй байх учиргүй. Тэгэхээр энэ их хэмжээний шагнал нэртээ мөнгө тараасан үйл явдалд Ерөнхий аудитор шууд хамааралтай юм биш биз дээ гэсэн хардлага өөрийн эрхгүй төрж байна.
Бид дараагийн удаа Үндэсний аудитын газар дарга нарын шахааны хүмүүсээр хэрхэн дүүрч, төрийн аудитын байгууллага төрлийн алба болсон талаар мэдээлэл бэлтгэн хүргэх болно.
Эх сурвалж: Yellow.mn
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.185.18
Дандаа хүний юмаар тоглодог новшнууд ямар их мөнгөөр шагнадаг юм ядаж л 500 мян төгрөгөөр олон хүн шагнаж болдоггүй юм байхдаа 500 мян төг чинь их мөнгө шүү дээ 20 саяаар шагнадаг нь яаж байгаа юм бол дор бүр ажилдаа эзэн болж чаддаггүй байж хулгайлахдаа мөн сайн байхын
Хариулах66.181.161.17
Зочин. Аудиторууд яахаараа шагнуулдаг юм бэ. Төрийн байгууллагуудыг ажилтнуудаа шагнахад төлбөр тавиад байдаг. Өөрсдөө төлбөрөө барагдуулах хэрэгтэй.
Хариулах139.5.219.158
Дор бүрдээ хулгайч луйварчин сэтгэлгээтэй
Хариулах202.9.41.33
Ялзарсан газар вэ. Занданбат өөрөө энхтүвшин билүү хэн билээ нэг гишүүний шахааны хүн гэж дуулсын бна
Хариулах