"Хүн буудна" хэмээн бичлэг хийсэн хүүхдүүд дуучин Баавар, сэтгүүлч Ч.Лодойсамбуу нарын хүүхдүүд байжээ

info@yellow.mn
2022/02/14

Өнгөрөгч амралтын өдөр өсвөр насны сурагчдын "Надад буу байгаа. Би хэнийг ч буудаж чадна. Би зүгээр л хэнийг ч буудаж чадах эрх мэдэлтэй аавын хүү байхгүй" гэх утгатай бусдыг сүрдүүлж, заналхийлсэн бичлэг цацагдсан.

Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад “Хоёр сурагчийн хэргийг шалгаж байгаа. Тухайн үед мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шинжилгээгээр тогтооно. Бичлэг сурагчдын дундах хаалттай группээс алдагдсан” гэж мэдээллээ. 

Харин уг бичлэгт гарсан хүүхдүүд дуучин Баавар буюу Ш.Батбаяр, сэтгүүлч Ч.Лодойсамбуу нарын хүүхдүүд байжээ.

Хүүгийн аав Баавар энэ талаар, “Цацагдсан бичлэгийг цагдаагийн газраас шалгаад гэмт хэргийн шинжгүй гэж үзсэн. Харин хүүгийн минь сэтгэл санаа маш хүнд байна. Бичлэг цахим орчинд цацагдсанаас хойш 2 удаа амиа хорлохыг завдсан. Хүү маань найзуудынхаа группт лайв хийсэн байсан. Цагдаагийн газраас хүүгийнхээ биеийн болоод сэтгэл санааны байдалд сайн анхаарахыг сануулсан. Уг асуудлыг зөвөөр ойлгоосой гэж хүсэж байна. Бид цаашдаа хүүхдэдээ сайн анхаарал хандуулах болно” хэмээн ярьсан байна.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна