Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар 2016-2020 онд УИХ-ын гишүүнээр ажиллаж байхдаа Хөгжлийн банкнаас зээл авсан тухай мэдээлэл өнөөдөр цацагдлаа. Тодруулбал түүнтэй хамаарал бүхий “МБҮ трейд” ХХК 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 11,5 тэрбум төгрөгийн зээлийг Хөгжлийн банкнаас авсан байна.
“МБҮ трейд” ХХК-ийн хувьцааг Я.Содбаатарын хөрөнгө орлогын мэдүүлэгт тусгагдсан “Хотол түмэн” ХХК эзэмшдэг тухай мэдээлэл Улсын бүртгэлд бүртгэгджээ. Энэ утгаараа Хөгжлийн банкнаас 11,5 тэрбум төгрөгийн зээл авсан “МБҮ трейд” ХХК-ийн ард Я.Содбаатар байна хэмээн хардаж болох үндэслэлтэй юм.
“МБҮ трейд” ХХК-ийн тухайд Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгчийн жагсаалтад орсон байдаг бөгөөд өнөөдрийн байдлаар тус компани Хөгжлийн банкинд 16,8 тэрбум төгрөгийн өртэй байна.
Я.Содбаатарын ах Я.Сод-Эрдэнэ нь 2016 оноос хойш Хөгжлийн банкинд дэд захирлын албан тушаал хашиж байгаад 2022 оны нэгдүгээр сарын сүүлээр ажлаа өгчээ.
Өөр нэг ноцтой зүйл байгаа нь Я.Сод-Эрдэнэ нь Хөгжлийн банкны Хяналт шалгалт хариуцсан дэд захирлын албан тушаал хашиж байх үедээ буюу 2018 онд өөрийн төрсөн ах Я.Содбаатарын хамаарал бүхий “МБҮ трейд” ХХК-д зээл олгох асуудалд оролцсон гэдэг мэдээлэл юм.
Мөн тэрээр “МБҮ трейд” ХХК-иас гадна Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгчдийн нэг “Бармон” ХХК-д 13,8 тэрбум төгрөгийн зээл олгох асуудалд хутгалдсан байж болзошгүй ажээ. “Бармон” ХХК-ийн ард Я.Содбаатарын нэр холбогддог "Химон консракшн" ХХК байдаг гэх мэдээлэл байгаа юм.
ЭХ СУРВАЛЖ: YELLOW.MN
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.55.188.34
Shorond ni yawuulahgui yumuu huuk ee?
Хариулах66.181.182.14
Ар Өвөрхангай нөхөд, урд зүгийн нөхөд олноор ирж байхад л төрсөн
Хариулах202.9.41.60
Ymartaich MGL turd hereggui hun Yagaad Huuk chireed bdgt uchir bn.Es zuigui turiin alband hulgai hiih gj ordog humuusiig orvongoor solih tsag boldon shuu.Ene nuher turd hereggui shuu
Хариулах192.82.65.74
Я.Сод-Эрдэнэ хулгайчаа өрөө төл. Эрдэнэт үйлдвэрт шахаа хийж улсыг тонохоо зогсоо!!
Хариулах202.9.41.138
Янгун гэдэг үг нэр хятад үг мөн үү
Хариулах202.55.188.91
Янгугийн хүүхдүүд ханаж цаддагүй ээ!!!!
Хариулах202.9.40.227
Huukiin neriig baastaj duusahgui ni ee
Хариулах