Ж.Төмөрсүхийг Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газрын захиргааны даргаар эгүүлэн томилжээ

info@yellow.mn
2022/01/25

БОАЖ-ын сайд асан Н.Уртнасангийн 2021 оны 12-р сарын 14-ний өдрийн Б/40 тоот тушаалаар Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны дарга Ж.Төмөрсүхийг өөр албан тушаалд томилж, Э.Батцоожыг түүний хашиж байсан албанд түр орлон гүйцэтгэгчээр томилсон байдаг.

Тэгвэл Байгаль орчин, аялал жуулчлалын шинэ сайд Б.Бат-Эрдэнэ дээрх асуудалтай холбоотойгоор Н.Уртнасан сайдын гаргасан захирамжийг хүчингүйд тооцох тушаалыг гаргажээ. 

Ингэснээр Ж.Төмөрсүх эргэн Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газрын захиргааны даргаараа үргэлжлүүлэн ажиллах боломж бүрдэж байгаа аж. Тэрээр Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны даргаар сүүлийн 10 жилийн хугацаанд ажиллаж байгаа бөгөөд төрөл зүйл нь устаж үгүй болох дөхсөн олон төрлийн зүйлийн амьтдыг хамгаалан яваа нэгэн юм байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна