Н.Учрал: Жил бүр өгдөг юм. Өгсөн, авсан аль аль нь сэтгэл хангалуун байдаг тул хөндлөнгийн хүмүүст хамаагүй

info@yellow.mn
2022/01/24

Сар шинийн баяр дөхсөнтэй холбогдуулан гишүүд тойргоо эргэж, сонгогчиддоо бэлэг тарааж эхэлсэн байна. Энэ жилийн бэлгийн түүчээг УИХ-ын гишүүн Н.Учрал эхлүүлж, тэрбээр тойргийнхоо иргэдэд хэвийн боов тараажээ.

Омикрон вирусын тархац өдөр ирэх тусам эрчээ авч иргэдийн амь насанд аюул учруулж буй энэ үед иргэдийг ингэж олноор нь цуглуулж бэлэг тараах нь эрсдэлтэй хэмээн шүүмжлэх хүмүүс цөөнгүй байна.

Харин эрхэм гишүүн энэхүү шүүмжлэлийг үл тоож, "Жил бүр өгдөг юм. Өгсөн, авсан аль аль нь сэтгэл хангалуун байдаг тул хөндлөнгийн хүмүүст хамаагүй" хэмээн цахим хуудастаа бичиж өөрийнхөө үйлдлийг зөвтгөжээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна