УИХ-ын гишүүн асан М.Билэгтийн компани Хөгжлийн банкнаас 5,6 тэрбумыг зээлээд 49 саяыг эргүүлэн төлжээ

info@yellow.mn
2022/01/20

УИХ-ын гишүүн асан М.Билэгтийн хамаарал бүхий "Монлаа" ХХК Монгол Улсын хөгжлийн банкнаас 5,6 тэрбум төгрөгийн зээл авсан ч өнөөг хүртэл зээлээ төлж барагдуулаагүй байгаа тухай мэдээллийг Хөгжлийн банкнаас нийтэд дэлгэлээ. 

Тухайлбал, "Монлаа" ХХК нь 2014 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Хөгжлийн банкнаас 5,6 тэрбум төгрөгийн зээлийг Төмрийн хүдрийг нойтон аргаар боловсруулах үйлдвэр барих төсөл хэрэгжүүлнэ хэмээн авчээ. 

Гэвч өнгөрсөн хугацаанд тус компаниас зээлийн төлбөртөө 49.2 орчим сая төгрөгийг төлөөд байгаа бөгөөд өдгөө тус компанийн зүгээс Хөгжлийн банканд төлөх нийт өр төлбөрийн хэмжээ 7,6 тэрбумд хүрээд байгаа юм байна.

УИХ-ын гишүүн асан М.Билэгт нь өдгөө УИХ-ын дарга Г.Занданшатарын Жижиг дунд үйлдвэрлэл хариуцсан зөвлөхөөр ажиллаж байгаа юм байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна