БАЯНГОЛ ДҮҮРГИЙН 11, 16-Р ХОРООНЫ 872 БАЙШИН, 360 ГЭРИЙГ ХИЙН ХАЛААЛТАД ШИЛЖҮҮЛНЭ

info@yellow.mn
2025/07/29

Засгийн газрын 133-р тогтоол, Нийслэлийн ИТХ-ын 25/59-р тогтоолын дагуу нийслэлийн агаарын чанарыг сайжруулах зорилгоор гэр хорооллын айл өрхүүдэд ашиглаж буй сайжруулсан шахмал түлшний зуухыг хэсэгчлэн хийн халаалтад шилжүүлэхээр болсон. Энэ ажлын хүрээнд “Тавантолгой Түлш” ХХК-ийн Төслийн удирдлагын газрын дарга Жаргалсайхан, Зөвлөх инженер Эрхэмбаяр болон холбогдох албан хаагчид Баянгол дүүрэгт ирж ажиллалаа. Ингэхдээ Засаг даргын орлогч Д.Мөнхбаатар, менежер Ж.Баатар, ЗДТГ-ын холбогдох хэлтсийн алба хаагчид болон 11, 16-р хорооны Засаг дарга, ажлын албаныхантай уулзалт зохион байгуулж, холбогдох мэдээллийг өглөө.     

Гэр хорооллын айл өрхүүдэд ашиглаж буй сайжруулсан шахмал түлшний зуухыг хэсэгчлэн хийн халаалтад шилжүүлэх ажил дүүргийн 11, 16-р хорооноос эхлэх бөгөөд хоёр хорооны 872 байшин, 360 гэрийг хийн халаалтад шилжүүлэх юм.
Ташрамд мэдээлэхэд энэхүү хийн халаалтын төхөөрөмж нь гэр болон байшинд зориулагдсан 6квт болон 10 квт-ын дулаан ялгаруулах хүчин чадалтай агаар халаах төхөөрөмж юм байна.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна