A PHP Error was encountered

Severity: Warning

Message: file_get_contents(http://w.tsag-agaar.gov.mn/forecast_xml): failed to open stream: No route to host

Filename: models/Weather_m.php

Line Number: 62

Backtrace:

File: /home/admin/web/yellow.mn/application/models/Weather_m.php
Line: 62
Function: file_get_contents

File: /home/admin/web/yellow.mn/application/libraries/Front_Controller.php
Line: 95
Function: get_all_weather

File: /home/admin/web/yellow.mn/application/controllers/front/News.php
Line: 7
Function: __construct

File: /home/admin/web/yellow.mn/public_html/index.php
Line: 149
Function: require_once

Баянгол дүүргийн хэмжээнд дээвэр засварын ажил 67 хувьтай байна

Баянгол дүүргийн хэмжээнд дээвэр засварын ажил 67 хувьтай байна

info@yellow.mn
2025/07/29

Баянгол дүүргийн Удирдах ажилтны Шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Шуурхай зөвлөгөөнийг Засаг даргын орлогч Д.Мөнхбаатар удирдан явуулсан бөгөөд хурлын эхэнд өмнөх Шуурхай хуралдаанаас өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг танилцуулаа. Өнгөрсөн шуурхайгаас нийт 10 үүрэг даалгавар өгсөн. Хэрэгжилт 80 хувьтай байна. Тодруулбал,

  • Энхтайваны болон Ард аюушийн өргөн чөлөөний автозам дагуу байршуулсан стандарт шаардлагад нийцээгүй зарын самбарыг буулгах ажлыг зохион байгуулах үүрэг даалгавар өгсөн. Хяналт шалгалтын үеэр стандарт шаардлагад нийцээгүй, зөвшөөрөлгүй 25 самбар байсныг зөрчлийг арилгуулахаар мэдэгдэл хүргүүлсэн байна.
  • Мөн Нарны хорооллоос Нарны зам руу гарсан явган хүний гүүрнээс нарны зам руу буух хэсгээс автобусны буудлын гарцын тэмдэглэгээ хүртэл хашлага хийх үүрэг даалгавар өгсөн. Энэ дагуу дүүргийн нийт 18 хороонд нийт 2500 метр хашаа суулгах ажлын хүрээнд 26-р хороонд 400 метр хашаа суурилуулагдахаар төлөвлөсөн бөгөөд 7-р сарын 30-ны өдрөөс хийж эхэлнэ.

Түүнчлэн Шуурхай хуралдааны үеэр холбогдох хэлтсийн дарга нар дүүрэгт хийгдэж байгаа хөрөнгө оруулалтын ажлын явц болон төсөл, хөрөнгө оруулалтын ажлын хэрэгжилт, улаанбурхан өвчний эсрэг дархлаажуулалт, газар чөлөөлөлтийн явцын талаарх цаг үеийн мэдээллийг өглөө.   Тухайлбал, энэ онд

  • 18 хорооны 21 байршилд дээвэр засварын ажил хийнэ. Тэгвэл энэ ажлын явц 67 хувьтай байна.
  • 8 байршилд нийтийн орон сууцны фасад дулаалга хийхээс өнөөдрийн байдлаар ажлын явц 32 хувьтай байна.
  • 10-р хорооны Бага сургууль, цэцэрлэгийн гадна тохижилтын ажлыг хийнэ. Тэгвэл энэ ажил 75 хувьтай байна.
  • Дүүргийн хэмжээнд 11 байршилд явган замын ажил хийхээс 5 байршилд ажил гүйцэтгэж дууссан байна

Дүүргийн Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний үеэр дүүрэгт хийгдэж байгаа автозамын ажлыг явцыг танилцууллаа. Энэ онд манай дүүрэгт нийт 11 байршилд 18,9 км автозам тавина. Тэгвэл энэ ажлын явц өнөөдрийн байдлаар:  

  • Толгойтын авто замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын гүүрэн байгууламж, олон түвшний огтлолцлын ажлын явц 50 хувь,
  • 20-р хороо, Эрчим хүчний гудамжны авто замын өргөтгөл их засварын ажлын явц 30 хувь,
  • Энхтайваны өргөн чөлөө буюу Саппорогийн уулзвараас баруун 4 зам хүртэлх 1,7 км замын ажлын явц 70 хувь,
  • 11, 22, 23, 34-р хороо, “Өргөө” кино театрын уулзвараас Зурагтын зам руу холбох авто замын өргөтгөл шинэчлэлийн ажил 40 хувь,
  • 25, 28, 29-р хороо Гурвалжингийн гүүрний ажлын явц 40 хувь,
  • 24-р хороо, “Алтай хотхон”-ы баруун талаас Мод боловсруулах үйлдвэрийн хойд тал хүртэлх авто зам 30 хувь,
  • 25-р хороо, “Голден парк” орон сууцны хорооллын хойгуурх “Техник импорт”-оос “Эрэл”-ийн байр хүртэлх туслах замыг шинэчлэх ажил 70 хувь,
  • 1, 3-р хороо, Барсын хойд талын туслах замын ажлын явц 50 хувь,
  • “Хөсөг трейд”-ийн уулзвараас Фризерийн зүүн тал хүртэлх замын ажил 15 хувь ,
  • 34-р хороо, 27А байрны хойд талын авто замын ажлын явц 15 хувьтай байгаа бол,
  • 14-р хороо, “Ачлал” их дэлгүүрийн хойд талын зам 100 хувь хийгдэж дууссан байна.

Шуурхайн зөвлөгөөний үеэр Нийслэлийн шуурхай зөвлөгөөнөө өгсөн үүрэг даалгаврыг танилцуулж дараах үүрэг даалгаврыг өглөө. Үүнд:

  • Өвөлжилтийн бэлтгэлийг эрчимжүүлэх, сургууль, цэцэрлэгийн барилгын ажлын явцыг хурдасгах,
  • Сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдлыг хангах, авто замын шар тэмдэг, тэмдэглэгээ, хурд сааруулагч, анхааруулга, санамж бүхий тэмдгүүдийг есдүгээр сарын 1-ний дотор байршуулж, засварлаж дуусгах,
  • Өвөлжилтийн үед хүндрэл гарч болзошгүй сургууль, цэцэрлэг, эмнэлэг, халаалтын зуух, бусад барилга байгууламжийн цахилгаан, дулаан, шугам сүлжээний засварын ажилд шаардагдах хөрөнгө оруулалтын тооцоо, судалгааг яаралтай гаргаж, нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулах,
  • Нийтийн эзэмшлийн зам, талбайн халтиргаа, гулгааг арилгах тусгай зориулалтын бодис, элс, давсыг хангалттай нөөцөлж, стандартын дагуу агуулах, сав  бэлтгэх,
  • Орон сууцны барилгын хуучирч муудсан халаалтын дотор систем, гадна инженерийн шугам сүлжээний засвар, угаалга, шахалтыг гүйцэтгэж, худаг, камерын бүрэн бүтэн байдлыг шалган, сэргээн засварлаж, аюулгүй байдлыг тогтмол хангаж ажиллах,
  • Дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа ААН-үүдэд орчны 50 метр газрыг тохижуулах, өнгө үзэмжийг сайжруулах,
  • Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын хүрээнд явган замын тохижилт, авто замын ажлуудыг эрчимжүүлж, байгууллагууд ажлын уялдаагаа, хангаж, тулгамдсан асуудлыг тухай бүр шийдвэрлэн, гүйцэтгэлийн хяналтыг сайжруулах,
  • Дүүрэгт Номын сан байгуулах бэлтгэл ажлын хүрээнд судалгаа хийх,
  • Хүн ам, өрхийн мэдээллийн сангийн шинэчилсэн программ хэрэглээнд нэвтрэхтэй холбоотойгоор хороодын Засаг дарга шаардлагатай судалгааг гаргаж өгөх зэрэг үүрэг даалгаврыг өглөө.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна