Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын хүрээнд Баянгол дүүргийн ЗДТГ-ын холбогдох хэлтэс, дүүргийн зам талбайн үйлчилгээ хариуцсан байгууллагууд, 1-34 хорооны Ажлын алба, иргэдийн бүлэг хамтран Дунд голыг цэвэрлэж байна.
цэвэрлэгээнд нийт 350 хүн 10 техник хэрэгсэлтэйгээр 5 бүлэгт хуваагдан Энхтайваны гүүрний доороос Сонсголонгийн гүүр хүртэлх нийт 11,1км урт, 499500м2 талбайг цэвэрлэж байна. Бүх нийтийн их цэвэрлэгээ хоёр өдөр үргэлжлэх бөгөөд амралтын өдрүүдэд ариутгал, халдваргүйтгэл хийнэ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна