БНСУ-ын Кёнг Сан аймгийн Хамяан сумын ИТХ-ын дарга, төлөөлөгчид зочиллоо

info@yellow.mn
2025/07/23

БНСУ-ын Кёнг Сан аймгийн Хамяан сум(тойрог)-ын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга болон төлөөлөгчид манай дүүрэгт зочиллоо. Зочдыг дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар, орлогч дарга Д.Мөнхбаатар, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид болон бусад Уулзалтын үеэр Кёнг Сан аймгийн Хамяан сум(тойрог)-ын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга нутаг орныхоо онцлогийн талаар мэдээлэл өгч хамтарч ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Ингэхдээ, хөдөө аж ахуйн гаралтай хагас боловсруулсан болон байгалийн гаралтай эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг гаргах чиглэлээр манайхтай хамтарч ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Иймд дүүрэг орон нутгийн зүгээс энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг дүүргийнхээ бизнес эрхэлдэгчтэй холбож өгөх, хамтарч ажиллахад нь дэмжлэг үзүүлэх талаар ярилцлаа.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна