ЮНЕСКО-ийн ивээл дор Олон улсын өсвөр үеийнхний дунд зохион байгуулдаг “UNITED WORLD GAMES 2025” тэмцээн Австри улсын Клагенфурт хотноо 2025.06.19-22-ны хооронд багийн спортын 10 төрлөөр зохион байгуулагдсан. “Нэг дэлхий, мянган найз” уриан дор зохион байгуулагдсан энэ тэмцээнд дэлхийн 30 гаруй орны 8500 өсвөрийн шигшээ баг тамирчид оролцсон бөгөөд манай улсаас гар бөмбөгийн төрөлд оролцсон “BRD-Volleyball club”-ын баг тамирчид түүхэн амжилт үзүүллээ. Тодруулбал,
Иймд өнөөдөр дүүргийн ИТХ-ын дарга, төлөөлөгчид болон дүүргийн удирдлагуудын хамт “BRD-Volleyball club”-ын дасгалжуулагч, 141-р сургуулийн багш Г.Ганбаяр болон тэмцээнд амжилттай оролцсон U15 ангиллын баг тамирчдаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. U15 ангиллын эрэгтэй баг тамирчид нь Г.Ганбаяр дасгалжуулагчийн удирдлаган дор байнгын бэлтгэл сургуулилалт хийж байгаа 141-р сургуулийн сурагчдаас бүрдсэн шигшээ баг бөгөөд сургуулийн шигшээ багийн амжилтаас Олон улсын хэмжээний өсвөрийн шигшээ багийн амжилтыг үзүүлж байгаагаараа онцлог юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна