Баянгол дүүргийн хэмжээнд 16 байршилд авто замын ажил хийгдэхээс 12 байршилд ажил эхэлсэн байна

info@yellow.mn
2025/06/24

Баянгол дүүргийн Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар удирдан явуулаа. Шуурхай зөвлөгөөний эхэнд өнгөрсөн шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг танилцууллаа. Өнгөрсөн шуурхайгаас НИЙТ 23 үүрэг даалгавар өгсөн. Үүнээс хэрэгжилт 83,5 хувьтай байна. Иймд дутуу хэрэгжилттэй үүрэг даалгаврын биелэлтийн хангаж ажиллахыг үүрэг болголоо. Мөн цаг үеийн асуудлаар дүүргийн ЗДТГ болон дэргэдэх байгууллагын удирдлагууд мэдээлэл өглөө.

ҮЕРИЙН ДАЛАН СУВАГ, ШУУДУУГ ЦЭВЭРЛЭНЭ

Тухайлбал, төрийн үйлчилгээг иргэдэд хурдан шуурхай хүргэх зорилгоор дүүргийн 34 хороонд “ХУРДАН” 24/7 гэрэгэ киоск машиныг суурилуулахаар болсон. Энэ ажлын хүрээнд хороо тус бүр хүний нөөц зэрэг холбогдох бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Мөн гэр хорооллын 2 байршилд Ахуй үйлчилгээний төв барихтай холбоотойгоор газар чөлөөлөлтийн ажлыг эрчимжүүлэхэд анхаарч ажиллахаар боллоо. Түүнчлэн өчигдөр орсон борооноос үүдэн зам, талбай үерийн далан суваг, шуудуу болон борооны ус зайлуулах шугам хоолойг цэвэрлэхийг үүрэг болголоо.

21 ХОРООНЫ 31 БАЙРНЫ ДЭЭВЭР ЗАСВАРЛАНА


Шуурхай зөвлөгөөний үеэр дүүрэгт хийгдэж байгаа хөрөнгө оруулалтын ажлын явцын мэдээллийг сонслоо. Энэ онд Дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2 багц ажлын хүрээнд 5 хорооны 8 байрны фасад хийхээр төлөвлөсөн. Үүнээс өнөөдрийн байдлаар 12, 34 дүгээр хорооны 5А, 6А байрны фасадны ажил эхлээд байна. Мөн нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 21 хорооны 31 нийтийн зориулалттай орон сууцны дээвэр засварлахаас 6 байрны дээвэр засаж дууссан байна.

Мөн энэ онд улс, нийслэл дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 16 байршилд авто замын ажил хийхээр төлөвлөснөөс 12 байршилд ажил эхэлсэн байна. Үүнд:

  • Толгойтын авто замыг Ард аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын гүүрэн байгууламж, олон түвшний огтлолцол,
  • Эрчим хүчний гудамжны авто замын өргөтгөл их засварын ажил, (20-р хороо),
  • Энхтайваны өргөн чөлөө, Саппорогийн уулзвараас баруун 4 зам хүртэл – 1,7 км замаас 1,4км замыг хучсан/
  • “Өргөө” кино театрын уулзвараас Зурагтын зам руу холбох авто замын өргөтгөл шинэчлэл (11, 22, 23, 34-р хороо)
  • Гурвалжингийн гүүр (25,28,29-р хороо)
  • Алтай хотхоны баруун талаас Мод боловсруулах үйлдвэрийн хойд талын авто зам хүртэлх авто зам (24-р хороо)
  • “Хөсөг трейд”-ийн уулзвараас Фризерийн зүүн тал хүртэл
  • “Голден парк” орон сууцны хорооллын хойгуурх Техник импортоос Эрэлийн байр хүртэлх туслах замыг шинэчлэх (28-р хороо)
  • Барсын хойд талын туслах зам (1,3-р хороо)
  • 34-р хороо, 27А байрны хойд талын авто зам
  • “Ачлал” их дэлгүүрийн хойд тал (14-р хороо)
  • 4-р хороо, 13,14,15 байрны орчмын авто зам

АВТО ЗАМЫН АЖИЛ ЭХЛЭЭГҮЙ  4 БАЙРШИЛ:

  • “Эрин”-гийн авто зам
  • Раднаабазарын гудамж
  • “Баялаг” хотхон
  • Нарны гүүрний баруун тал, “Дема” эмнэлгийн хойд талын зам,


Шуурхай зөвлөгөөний үеэр дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар Нийслэлийн Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг даалгаврыг танилцуулж дараах үүрэг даалгаврыг өглөө. Үүнд.

  • Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах салбар хороодын ажлын уялдаа холбоог хангаж, нэгдсэн төлөвлөгөөний дагуу бэлтгэл ажлыг сайтар хангаж, газар дээр нь явж танилцах
  • “Хотын иргэдийн баяр-Хүрээ даншиг” наадмын нэгдсэн арга хэмжээг сайтар зохион байгуулж, иргэд, олон нийтийн аюулгүй байдал, худалдаа үйлчилгээнд онцгой анхаарч ажиллах,
  • Япон улсын Эзэн хаан нийслэл, Улаанбаатар хотод айлчлахтай холбогдуулан бэлтгэл ажлыг хангаж, авто зам, гудамж, замын  тохижилтын ажлуудтай газар дээр нь явж танилцах.
  • Явган хүний замын тохижилтын ажлыг эрчимжүүлж, газар дээр нь ажиллаж, хэрэгжилтэд хяналт тавих. Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын газар чөлөөлөлтийг эрчимжүүлэх,
  • Замын хөдөлгөөний хяналтын камерын бүртгэж байгаа зөрчлийн арга хэмжээг чанаржуулж, автозамын тэмдэг, тэмдэглээг стандартад нийцүүлэн шинэчлэх ажлыг эрчимжүүлэх.
  • Дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа авто замын нүүрний эгнээн дэх дугуй засвар, тос, тослогоо, вьетнам засварын газруудыг нэгдсэн журмаар цэгцлэх ажлыг зохион байгуулах.
  • Нийслэлийн Байгаль орчны газраас хог хаягдлын Улсын байцаагчийн сонгон шалгаруулалтыг зарласан тул хороод хүмүүсээ оролцуулах.
  • Энхтайваны өргөн чөлөөний зам дагуу явган хүний замын хуучин хавтанг шаардлагатай байршлуудад дахин ашиглах











Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна