A PHP Error was encountered

Severity: Warning

Message: file_get_contents(http://w.tsag-agaar.gov.mn/forecast_xml): failed to open stream: No route to host

Filename: models/Weather_m.php

Line Number: 62

Backtrace:

File: /home/admin/web/yellow.mn/application/models/Weather_m.php
Line: 62
Function: file_get_contents

File: /home/admin/web/yellow.mn/application/libraries/Front_Controller.php
Line: 95
Function: get_all_weather

File: /home/admin/web/yellow.mn/application/controllers/front/News.php
Line: 7
Function: __construct

File: /home/admin/web/yellow.mn/public_html/index.php
Line: 149
Function: require_once

Төрийн өндөр албан тушаалтнуудын үүсгэн байгуулсан ТББ руу татвар төлөгчдийн 2,6 тэрбум төгрөг урсан оржээ

Төрийн өндөр албан тушаалтнуудын үүсгэн байгуулсан ТББ руу татвар төлөгчдийн 2,6 тэрбум төгрөг урсан оржээ

info@yellow.mn
2025/05/16

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн гэр бүлд холбогдох тансаг хэрэглээ олон нийтийн шүүмжлэл дагуулж буй энэ үед татвар төлөгчдийн мөнгө төрийн өндөр албан тушаалтнуудын үүсгэн байгуулсан ТББ руу урсаж буй баримтууд ил боллоо.

Тодруулбал, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Сангийн сайд Б.Жавхлан, Монгол Ардын намын гишүүн Ч.Ганхуяг нарын 2022 оны 3-р сарын 21-нд хамтран үүсгэн байгуулсан “Монголын шинэ эдийн засгийн форум” нэртэй төрийн бус байгууллага (РД: 6838952) нь байгуулагдсанаасаа хойш жил гаруй хугацааны дараа нийт 2.6 тэрбум төгрөгийн төсвийн санхүүжилт авсан байна.

Энэхүү санхүүжилт нь тендерийн хуулийг зөрчсөн байж болзошгүй байгаа бөгөөд “ашиг сонирхлын зөрчил”, “төсвийн мөнгөний шамшигдуулалт” гэх асуудлуудыг араасаа дагуулж болзошгүй байна.

Санхүүжилтийн баримтууд

  • Эдийн засаг, хөгжлийн яамнаас: 1,556,701,067.82 төгрөг
  • Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас: 1,068,498,661.00 төгрөг
  • Нийт: 2,625,199,728.82 төгрөг

Шилэн дансны мэдээллээр энэ мөнгө “Бүсчилсэн хөгжлийг дэмжих Монголын Эдийн засгийн форум” болон “Улаанбаатар бүсчилсэн форум зохион байгуулах” нэрийдлээр 20 удаагийн гүйлгээгээр тус ТББ-д шилжсэн байна.

Тендерийн тухай хуульд зааснаар:

  • Гэрээт ажлыг гүйцэтгэх байгууллага нь сүүлийн 3 жилийн хугацаанд ижил төстэй ажил хийсэн туршлага болон санхүүгийн чадавхтай байх шаардлагатай (15.1; 16.2.2; 16.2.3; 17.2.1).
  • Харин уг ТББ нь 2022 оны 3-р сард шинээр байгуулагдсан бөгөөд дээрх шалгуурыг хангах боломжгүй нөхцөлтэй байсан нь баримтаар тодорхой болж байна.

Хэн, хэзээ, хэрхэн үүсгэн байгуулав

  • Үүсгэн байгуулагчид: Л.Оюун-Эрдэнэ, Б.Жавхлан, Ч.Ганхуяг
  • Анхны тэргүүн: Л.Оюун-Эрдэнэ
  • Анхны гүйцэтгэх захирал: Ч.Ганхуяг
  • 2025 оны 1-р сарын 30-нд Л.Оюун-Эрдэнэ бүртгэлээс хасагдаж, удирдлагын бүтэц өөрчлөгдсөн.

Иргэдийн төлсөн татварын мөнгө ийнхүү эрх мэдэлтнүүдийн байгуулсан цоо шинэхэн ТББ руу тэрбум тэрбумаар шилжcэн асуудал нь санамсаргүй зүйл биш, системтэй, зохион байгуулалттай үйлдэл үү гэх хардлагыг төрүүлж байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна